Элсэлтийн шалгалтад өндөр дүн аваагүй ч хүүхдийнхээ өөртөө итгэх итгэл, нэр төрийг нь битгий үгүй хийгээрэй

Twitter Print
2022 оны 05-р сар 08-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Сурагчдын эцэг эхэд илгээсэн энэхүү захидлыг ахлах сургуулийн захирал бичжээ. Гэхдээ бүх сургуулийн эцэг эхчүүдэд уншаасай гэж хүсэх байна.

"Хүндэт эцэг эхчүүд ээ. Удахгүй хүүхэд тань элсэлтийн шалгалтаа өгч эхлэх гэж байна. Тэднийг шалгалтаа сайн өгөөсэй хэмээн та бүгдийн санаа маш их зовж байгаа гэдгийг би мэдэж байна.

Гэхдээ энэ элсэлтийн шалгалтанд хамрагдаж буй сурагчдын дунд математикийн мэдлэгийг сайтар ойлгох шаардлагагүй ирээдүйн зураач байх болно гэдгийг санаарай. Түүх болоод англи хэл уран зохиол тийм ч чухал биш бизнесмэн хүн ч гарч ирж мэднэ. Химийн мэдлэг огтхон ч хэрэггүй хөгжимчин ч байж болно. Физикээс илүү биеийн тамирын хичээл чухал байдаг тамирчин байж болно

Таны хүүхэд сайн дүн авбал сайхан л байна. Гэхдээ ийм дүн гаргаагүй байлаа гээд тэдний өөртөө итгэх итгэл, нэр төрийг нь битгий үгүй хийгээрэй.

Тэдэнд энэ бол зүгээр л нэг шалгалт болохыг нь хэлээрэй. Тэд амьдралынхаа өөр илүү чухал зүйлд зориулагдсан хүмүүс шүү дээ. Тэдний гаргасан үр дүн ямар ч байсан гээд, та тэдэнд хайртай бөгөөд тэднийг шүүх эрхгүй гэдгээ хэлээрэй.

Та нар үүнийг л хийгээрэй, тэгээд зүгээр л тэдний энэ дэлхий ертөнцийг хэрхэн байлдан дагуулахыг нь хараарай. Ганц шалгалт, нэг муу дүн байлаа гээд, тэдний хүсэл мөрөөдөл, авъяас чадварыг нь булааж чадахгүй.

Эмч, инженерүүдийг энэ дэлхий дээрх цорын ганц аз жаргалтай хүмүүс гэж битгий бодоорой.

Сайн сайхныг хүсье!

Сургуулийн захирал."

Орчуулсан Норзонгийн Энхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.