Украйны хямралын буруутан нь цэрэгжсэн неонацистууд юм

Twitter Print
2022 оны 02-р сар 26-нд 10:03 цагт
Мэдээний зураг,

Украйны нацистууд

Украйны хямралын гол буруутан бол энэ улсын үндэсхэрхэг үзэлтэй, цэрэгжсэн неонацистууд юм. Энэ бүлэглэл бүүр 1993 онд Гүржийн талд Абхазийн эсрэг, Чечений салан тусгаарлагчдын талд Оросын цэргүүдийн эсрэг хийсэн цэргийн мөргөлдөөнд оролцож байсан ба сүүлд улс төрийн зорилго агуулж 1994 онд парламентын сонгуулийн аргаар эрх мэдлийг авах хүсэлтэй байгааг зарласанаар Свобода нам байгуулж байжээ.

Ингээд нацист маягийн нам байгуулж Украин улс Москвад парад хийнэ Оросуудад хорих лагерь байгуулна гэж хүртэл зарлаж хийрхэж байжээ.

Энэ нам Украинчуудаас өөр хэнийг ч эгнээндээ оруулахаас татгалзаж, украйнчууд өөр үндэстэнтэйгэр бүл болгох, тус улсад цагаачлахыг эсэргүүцэж, мөн еврей, цыган, армянчуудыг Украинаас албадан гаргахыг шаардаж эхэлсэн.

Энэ нам үйл ажиллагааг зогсоосон боловч 2013 оноос Оросыг эсэргүүцдэг "цэрэгжсэн" хэд хэдэн бүлэглэл дахин гарч ирсэн ба барууны санхүүжилт дэмжлэгээр хийгдсэн Евромайданы бослогын гол хүчин болсон байна.

2014 оны үйл явдлын дараа Украины үндсэрхэг үзэлтнүүд Степан Бандера-г үндэсний баатар болгож нацистуудын SS "Рейх"-ийн бэлгэ тэмдэгийг хэрэглэх болжээ.

Мөн Польшийн эрх баригчдын эсрэг 1917-1920 оны Украйны тусгаар тогтнолын тэмцэл, дараа нь 1939 оноос дайн дуустал ЗХУ-н эсрэг тэмцлийн дайчдыг алдаршуулж, тэдний дайны гэмт хэргийг үгүйсгэж зөвхөн өөртөө тааруулсан түүхэн домог буй болгож тэдний хууль ёсны өв залгамжлагчид гэж зарлаж, тэднийг залгасан үйл ажиллагаагаа явуулдаг гэж үзэх болжээ.

Ингээд ийм зэвсэгт бүлэглэл хүчирхийлэл үйлдэж Волынь дахь Польшийн цэргийн оршуулгын газар, Холокостын хохирогчдын дурсгалын хөшөө, Закарпат дахь Унгарын үндэсний болон соёлын өвийн дурсгалт газар мөн сүм хийд, мэдээж ЗХУ-н чөлөөлөгч цэргийн хөшөө дурсгал, цэргийн оршуулгын газар хүртэл халдах болжээ.

Ихэнх тохиолдолд халдлага үйлдсэн этгээдүүд гэмт хэргийнхээ төлөө шийтгэл хүлээгээгүй ба сүүлдээ бүлэглэлүүд Киев хотын захиргаатай гэрээ байгуулж үндсэрхэг үзэлтнүүд нийслэлийн гудамжийг хянах зорилгоор "Эргүүл" зохион байгуулж ажилдаг болсон ба сонирхолтой нь Украины засгийн газар ийм төрлийн хүмүүсийг төрийн албан тушаалд томилдог жишиг тогтсон банйа. Жишээлбэл: Нацист үзлээрээ алдартай Андрей Билецкий цагдаагийн дэд хурандаа цол хүртэж удирдах ажил хийж.

Энэ мэтээр нацист нарыг барууныхан мэдсээр байж улам даврааж улам ихээр өөрийн цэргийн сургуульдаа сургаж харин Майдены хувьсгалын үеэр энэ неонацистууд Одесс хотод 60 гаруй хүнийг байшингийн гаднаас түгжиж байгаад шатааж алсан ба 2014- 2021 оны хооронд неонацистууд Донбасст 13 мянган хүнийг зөвхөн Орос хүн гэсэн шалтгаанаар амь насанд нь халджээ. Энэ бол ДАЙН-ны том шалтгааны нэг болсон, ОХУ эдгээр алан хядагч неонацист нарт хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Хэрэв барууныхан Украйнд нацистуудын үйл ажиллагааг зогсоох шахалт үзүүлсэн бол дайн гарахгүй ч байж мэдэх байжээ.

Өлзийсайханы Өлзий

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.