
Өндгөвч нь бүтцийн хувьд сийрэг бөгөөд цусан хангамж маш сайтай дотроо олон тооны цэврүүнүүд агуулсан булчирхайлаг хос эрхтэн 5-8г, 2,5-5см урт, 1,5-3см өргөн ээлжлэн, үечлэн ажилладаг, хэвлийн гол судсаар тэжээгддэг эрхтэн.
Нэрнээсээ эхлээд бүсгүй хүнд үр хүүхэд заяадаг энэ чухал эрхтэн өндөгтэй адил хэлбэртэй, хос эрхтэн юм. Анх төрсөн жижиг охидод том хэмжээтэй байх өндгөвч насан туршид жижгэрч байдаг. Өндгөвчний үйл ажиллагаа хэвийн байж, сарын тэмдэг тогтвортой хэвийн байлгана. Сарын тэмдэг хэвийн ирэхийн тулд гипоталамус, өнчин тархи, өндгөвчийн хоорондох даавруудын холбоо хэвийн байж, сар тутамдаа өндгөн эс боловсорч, сарын тэмдэг ирнэ. Хэрэв өндгөвчинд үрэвсэл явагдвал өндгөвчнөөс ялгарах эстроген, прогестерон даавар багаснаас сарын тэмдэг алдагдаж эхэлнэ.
Өндгөвчний үрэвсэл дангаараа тохиолдох нь ховор байдаг. Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин нь шинж тэмдэг бүдэг явагддаг бөгөөд халдвар нь үтрээгээр дамжин орж цаашлаад умайн хүзүү, умай, өндгөвчинд хүрдэг байна. Эрс тэс уур амьсгалтай, хавар намрын улирал сэрүүн манай орны нөхцөлд эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин харьцангуй их тохиолддог.
Шалтгаан: Бэлгийн замаар болон цусаар дамжин дараах нянгууд нь өндгөвчний үрэвсэл үүсгэнэ. Үүнд Хламиди, микоплазм, уреаплазм, энтерококк, гонококк (заг хүйтэн өвчний үүсгэгч), стрептококк
Шинж тэмдэг: Хэвлийгээр базалж өвдөх, бор өнгийн шүүдэс гарах, сарын тэмдэг ихсэх, багасах, алга болох зэргээр алдагдаж эхэлнэ.
Оношлогоо: Хэвлийн өвдөлт нь бусад олон өвчний үед илэрч болох учир бусад оношийг үгүйсгэж, эмчилгээгээ эхлэх зөв юм. Хэвлий эхо, эмэгтэйчүүдийн эхо, эмэгтэйчүүдийн үзлэг, бактериологийн шинжилгээ, цусны ерөнхий шинжилгээ, үтрээний арчдасын шинжилгээ зэрэг шинжилгээ авч, дүгнэсэний үндсэн дээр эмчилгээ хийнэ.
Өндгөвчний үрэвслийг эмчлэхгүй бол дараах хүндрэл үүснэ.
Сарын тэмдэг саатах
Өндгөвчний хоргүй хавдар үүсэх
Өндгөвчний уйланхайтай болох
Наалдац үрэвсэл үүсэх
Үр тогтохгүй болох
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.