Солонгос улсад суралцах 5 шалтгаан

Twitter Print
2021 оны 08-р сар 16-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

БНСУ-нь 2019 оны байдлаар 140 улс орнуудаас аялал жуучлалаар 16-д жагсдаг бөгөөд 2,367,600 гаруй гадаад иргэн амьдарч байна. Энэ нь Солонгос улсад гадаад хүмүүс очиж аялах, амьдрах боломж, бололцоо их байгааг харуулж байна. Тэгвэл гадаад орнуудаас яагаад заавал БНСУ-руу аялж амьдарч, сурах хэрэгтэй 5 шалтгааныг танилцуулъя.

1️⃣ Амьдрах орчин

Хүний сэтгэл ханамжийг хамгийн өндөр хангаж чаддаг зүйл бол цэвэрхэн, аюулгүй, тайван орчин юм. БНСУ-ын олон нийтийн газар болон үйлчилгээний газрууд нь үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчиддээ зориулж тав тухтай аюулгүй байдлыг маш сайнаар хангаж чаддаг улс юм. Үүнд:

Хаана ч явсан байгаль орчин нь хоггүй байдал

Хэчнээн сайхан байгаль орчинтой газар байсан ч хог ихтэй бол харагдах байдал, сэтгэл ханамж тийм ч сайн байж чадахгүй. БНСУ-ын орчны хувь их цэвэрхэн аль болохоор үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг илүүд үздэг.

Хэрэгцээ хангамж

Орчин үед хүн хаана ч явсан мэдээ мэдээллээс хоцорч болохгүй бас хэрэгцээ өндөр байх тусам тав тухтай амьдарч чадна. Солонгос улсад 24 цагийн үйлчилгээний газрууд их байдаг бөгөөд тэдгээр газрууд бүгд үнэгүй WIFI үйлчилгээтэй.

Аюулгүй байдал хангагдсан

Та аяллаар явахад хулгай, дээрмээс болж санаа зовдог уу? Солонгос улсын хулгайн гэмт хэргийн байдлаар дээгүүр ордоггүй бөгөөд та өөрийн утас, цүнх, түрүүвчээ мартаад явсан ч ихэнх тохиолдолд тэр зүйл чинь таны орхиж явсан газарт байж л байдаг бөгөөд байхгүй байсан ч буцаж ирэх магадлал маш өндөр юм. 

2️⃣ Аялах боломж

БНСУ-н далай, арал хотхон зэрэг аялал жуулчлалын тал дээр сайн хөгжсөн орны нэг бөгөөд гадаадын жуулчид аялахыг хүссэн газартаа маш хялбар тав тухтай очих боломжтой юм.

— Тээврийн хэрэгслийн тариф

▪ Автобус-Хот дотор болон хот хооронд үйлчлүүлэх боломжтой (Хот дотор :1300 вон, Хот хооронд 30,000 вон дотор багтдаг)

▪ Taxi-үндсэн төлбөр 3800 вон(2kм)

▪ Mетро-Хот дотор 1350 воноор зорчино

▪ КТХ-Хурдны галт тэрэг 270 км-ийн хурдтай дунджаар 20,000 воноор зорчих боломжтой

3️⃣ Солонгос үндэсний хоол

БНСУ-ын үндэсний хоол нь будаа, хачир, шөлнөөс гадна янз бүрийн хүнсний ногооноос бүрддэг юм. Энэ нь хүний эрүүл мэндэд сайн ургамал, ногоог ашиглан шингээлт сайтай, амттай хоол бэлтгэдэг. Солонгос улсад хоолыг маш чадварлаг, алдартай тогооч нарийн хоолны газраар дүүрэн бөгөөд тэдгээрийн хийсэн хоолыг заавал амталж үзэх хэрэгтэй.

4️⃣ Шилдэг эмнэлэгүүд

БНСУ-ын эмнэлгүүд нь бүгд орчин үеийн техник төхөөрөмжтэй, чадварлаг эмч нартай бөгөөд ихэнх өвчнүүдийг бүгдийг эмчилж, эдгээж чадна. Та зөвхөн бүтэн биений шинжилгээнд орлоо ч гэсэн хурдан шуурхай, тав тухтай үйлчилгээ үзүүлдэг юм.

5️⃣ Шилдэг Сургуулиуд

Танд гадаадад сурч эрдэм мэдлэгээ өшөө дээшлүүлэх хүсэл байна уу? Сурмаар байсан ч хаашаа явж сурахаа нэг л мэдэхгүй, эргэлзээд байна уу? Тэгвэл танд Солонгос улсад сурахыг санал болгож байна.

– Дэлхийн топ 100-д багтсан, олон улсад танигдсан чадварлаг багш нартай сургуулиуд ихтэй байдаг юм. Тиймээс гадаад оюутнууд Солонгос улсад сурахаар маш ихээр явдаг ба тэдгээр хүмүүсийн зорьж байгаа шалтгааныг танилцуулъя.

– Сурагчдын ур чадварыг хөгжүүлэх олон системтэй бөгөөд гадаад сурагчиддаа тусламж дэмжлэг үзүүлж Солонгос улсад амьдарч байгаа гадаад оюутнууддаа 10–100%-ийн тэтгэлэг болон хөнгөлөлт зэрэг олон урамшуулал зарладаг.

-Суралцахын хажуугаар ажил хийж амьдралынхаа зардлыг нөхөх боломжтой. Та Солонгос улсад сурахаар явж байгаа бол очоод яаж амьдрах болон амьдрах зардлаа яаж олох талаар их бодож үзсэн байх, Солонгос улсад сурахынхаа хажуугаар ажиллах боломж маш их байдаг юм. Жишээ нь цагийн ажил, амралтаараа ажиллана гэж үзвэл цалингийн өдрийн доод ханш нь эрэгтэй 90,000вон эмэгтэй 60,000 вон бөгөөд өдөр тутмын зардал болон сургалтынхаа төлбөрийг олох хангалттай боломжтой юм.

 

Утас: 7766–5555

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.