Эбола вирусын улмаас Нигерит хичээлийн шинэ жил болсонгүй

Twitter Print
2014 оны 09-р сар 02-нд 18:05 цагт
Мэдээний зураг,

Африкийн зарим улсад Эбола вирус гарч одоогийн байдлаар 1400 гаруй хүн амиа алдаад байна. Энэхүү аюулт вирусны улмаас ОХУ-ын Челябинск хотод болсон жүдо бөхийн дэлхийн аваргад Африкийн бөхчүүд оролцохоос татгалзсан билээ. Мөн Нигери улсад халдвараас урьдчилан сэргийлж дунд сургуулиудын хичээлийг зогсоосон аж. Аравдугаар сарын 13 хүртэл сургуулийн хүүхдүүдийг амраахаар болсон хэмээн тус улсын Боловсролын сайд хэлжээ.

Баруун Африкийн Гвиней, Либери, Сьерра Леон улсуудад Эболагийн тархалт зогсохгүй байгаа учир Дэлхийн эрүүл мэндийн байгууллага яаралтай арга хэмжээ авахаар тус бүс нутагт мэргэжилтнүүдээ илгээж байгаа аж. Халдвар авсан хүмүүсийн тэн хагас нь амиа алдаад байгаа учир Баруун Африкийн улс орнуудын хилийг тодорхой хугацаагаар хааж магадагүй гэсэн байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.