Халагдсан хурандаа нарын орны томилгоог хийжээ

Twitter Print
2014 оны 09-р сар 02-нд 16:33 цагт
Мэдээний зураг,

ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав өнгөрсөн баасан гарагт ажлаа хүлээн авч, ЦЕГ-ын даргаар албан ёсоор томилогдсон.  Тэрбээр ажлаа авсан даруйдаа ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрыг хуралдуулж, улмаар УМБГ-ын ЗБГХТГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.

Тэгвэл тэдний орны хүмүүсийг ЦЕГ-ын шинэ дарга С.Баатаржав өчигдөр томилсон байна. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар хурандаа Б.Амгаланбаатарыг, Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт хариуцсан орлогчоор Ц.Арвинбуудайг, Гүйцэтгэх ажиллагаа хариуцсан орлогчоор хурандаа Д.Энхбаярыг томилсон байна. Мөн ЦЕГ-ын шинэ дарга С.Баатаржав Цагдаагийн албаны тухай хуулийг баримтлан Хууль зүйн сайдын бүтцэд огт байгаагүй УМБГ, ЭЦГ-ын даргын албан тушаалыг үгүй болгожээ.  Ингээд шинэ албанд очсон гурван хурандаагийн намтарыг товч танилцуулъя.

Хурандаа Б.Амгаланбаатар:

1993-2002 онд БГД-ийн цагдаагийн хэлстийн Мөрдөн байцаах газарт мөрдөн байцаагч

2002-2007 онд СХД-ийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах газарт тасгийн дарга

2007-2008 онд Мөрдөн байцаах газрын АТЗБГХ-н дарга, ЭЗГХМХ-ийн дарга

2008-2012 онд ЦЕГ-ын ХНСХ-ийн дарга

2014 онд НЦГ-ын дэд бөгөөд ГХТГ-ын дарга, НЦГ-ын ГХТ асуудал эрхэлсэн дэд дарга

Хурандаа Д.Энхбаяр нь:

1996-2002 онд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч

2002-2003 онд ТЗХТ-д эрүүгийн төлөөлөгч

2003-2008 онд ЭЦГ-ын 6-р хэлтэст эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, тасгийн дарга

2008-2012 онд Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга

2012-2013 онд НЦГ-ын ГХТГ-ийн дарга

2014 оноос ЦЕГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газарт Эрэн сурвалжлах хэлтсийн дарга

Хурандаа Ц.Арвинбуудай нь:

 1990-1993 онд Дундговь аймгийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч

1993-1999 онд УМБГ-т ахлах байцаагч

2001-2007 онд ЦЕГ-ын Тамгын газрын ахлах байцаагч, ШҮХ-т чиглэлийн ахлах, ШҮХ-ийн дарга, БЗҮХ-ийн дарга

2007-2008 онд МБГ-ын дэд бөгөөд хэлтсийн дарга, даргын үүрэг гүйцэтгэгч

2008-2010 онд ЗУГ-ын дарга

2012-2013 онд МСТөвд дэд бөгөөд Мэдээлэл статистикийн хэлтсийн дарга

2013-2014 онд МСТТ-д дарга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.