Хууль бусаар алт олборлож ухсан нүхээ харуулын байраар таглаж нуусан байжээ

Twitter Print
2020 оны 07-р сар 12-нд 16:37 цагт
Мэдээний зураг,

Экологийн Цагдаагийн албаны алба хаагчид Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран энэ оны 06 дугаар сарын 18-19-ний хугацаанд “Гутайн даваа” орчимд эргүүл, хяналт шалгалтыг зохион байгуулж дараах гэмт хэрэг, зөрчлийг илрүүлээ. Үүнд:

1. Батширээт сумын “Гутайн даваа” орчмын бүсэд ... улсын дугаартай Ланд круйзер маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэн П-г саатуулан шалгахад “Жаран хас” хамгаалалтын албаны ажилтан нартай хамтарн хууль бусаар алтны агууламжтай 20 шуудай чулууг олборлож авч явсныг илрүүлэн хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хэргийн газар, тээврийн хэрэгсэл болон гар утсанд үзлэг хийж, 3 хүнээс гэрчээр мэдүүлэг авч, тээвэрлэж явсан чулууг хураан авах тэмдэглэл үйлдэн материалыг тус аймаг дахь цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.

2. “П” ХХК-ний олборлолт явуулж байсан бүсэд самналт хийж хууль бусаар алтны агууламжтай чулууг олборлодог 1.5 х 1 метрийн өргөнтэй, 10-12 метрийн гүн ухаж гаргасан 2 нүхийг нуух зорилгоор харуулын байраар амыг нь дээрээс нь тагласан байсныг олж тогтоон цементэлж, Мэргэжлийн хяналтын байцаагчаар лацдуулан Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүлээлгэж өгч ажиллалаа.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.