ОХУ-тай харилцаагаа тасална хэмээн заналхийллээ

Twitter Print
2022 оны 03-р сар 22-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг "дайны гэмт хэрэгтэн" хэмээн нэрлэсэнтэй холбоотойгоор Москва хоёр улсын харилцаа хурцдаж, тасрах эрсдэлтэй байгааг анхааруулжээ. 

ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн сүүлийн 3 долоо хоногийн турш ээлж солилцож чадахгүй, амралтгүй ажиллаж байсан Чернобылийн атомын цахилгаан станцын ажилчдыг явахыг зөвшөөрсөн байна. 

Их Британийн Батлан хамгаалах яамны үзэж байгаагаар ОХУ-ын зэвсэгт хүчин Украины эсрэг дуунаас хурдан пуужин ашигласнаараа газар дээр явуулж буй ажиллагаа нь ямар ч ахиц дэвшилгүй байгааг "өнгөлөн далдлах" гэсэн оролдлого байсан аж. 

ОХУ "Кинжал" нэртэй дуунаас хурдан пуужингаа хамгийн анх Украины баруун хязгаарт ашигласнаа мэдэгдсэн билээ. Тус пуужин нь цагт 6000 гаруй км хурдалж, 2000 км хүртэлх зайд байгаа объектыг онох чадвартай аж. 

Пентагон ОХУ-ын зэвсэгт хүчин Украинд дайны гэмт хэрэг үйлдэж байгаа олон тооны баримт нотолгоо байгааг онцолж, тэдгээр баримт нотолгоог цуглуулахад туслахаа мэдэгджээ. 

ОХУ Украин руу довтолсноос хойш ОХУ-ын зэвсэгт хүчний 10 мянга орчим цэрэг амиа алдаж, 16 мянга гаруй цэрэг шархдсан талаар Коммерсантъ мэдээлсэн ч төд удалгүй сайтан дээрх уг мэдээллээ устгасан байна. 

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс хэзээ ч В. Путины тулгаж буй шаардлагуудын өмнө бөхийхгүй, Киев, Мариуполь, Харьков хотууд Оросын эзлэн түрэмгийллийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгджээ. 

Гэсэн ч тэрээр дайныг зогсоохын тулд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах нь чухал болохыг онцолжээ. 

Хоёр орны төлөөлөгчид хэд хэдэн удаа цахимаар уулзсан ч тодорхой үр дүнд хүрээгүй учраас В. Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ямар ч форматаар хамаагүй уулзаж ярилцах нь чухал байна гэдгийг дурдсан байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (102.89.2.45) 2022-03-23 02:07
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах