Казахстаны гурван залуу тамирчин ослоор өөд болжээ

Twitter Print
2020 оны 08-р сар 06-нд 09:15 цагт
Мэдээний зураг,

Казахстаны чөлөөт бөхийн таван залуу тамирчин Алматыгаас Тараз хүртэлх хурдны замд осолд орж гурав нь таалал төгссөн харамсалтай явдал болжээ.

Жаксыбек Карабалаев, Жанбота Байбазар нар наймдугаар сарын 3-нд газар дээрээ нас барсан бол Ильяс Жумай эмнэлэгт хүргэгдсэн ч маргааш нь шархаа даалгүй тэнгэрт хальжээ. Харин Нурдаулет Заутбек, Чынгысхан Мухаметкалиев гэсэн хоёр бөх эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал нь тун тааруухан байгаа юм.

Ильяс Жумай нь 2019 онд Улаанбаатарт болсон 23 хүртэлх насны Азийн АШТ-д хүрэл, 2011 онд өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, 2015 онд залуучуудын Азийн аварга болж байсан Казахстаны 65 кг-ын жингийн өсөх ирээдүйтэй тамирчдын нэгд тооцогдож байв. Тамирчид зам тээврийн ослоор өөд болсон анхны тохиолдол биш бөгөөд 2000 онд Атырау мужад боксын үндэсний шигшээ багийн гурван залуу амиа алдсан.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ккк

      (139.5.219.221) 2020-08-12 22:06
      • 0
      • 0

      3 казахын үхэл бидэнд ямар падлий байна аа

      Хариулах