Бусдын биед гэмтэл учруулжээ

2014 оны 09-р сар 02-нд 12:45 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа нь нийгэмд сөргөөр нөлөөлж байна. Хаа сайгүй ядуурал, ажилгүйдэл архидалт газар авсаар байгаа нь нийгмийг замбараагүй байдалд оруулаад байгаа юм.

Түүнчлэн үүнээс үүдэлтэй гэмт хэргийн гаралтын тоо нэмэгдэж, биеэ үнэлэлт цэцэглэж байна. Ядуурч байгаа энэ нийгэмд амар хялбар аргаар мөнгө ологсдын тоо өсч байгаа нь гэмт хэргийн тоог нэмэгдүүлэх шалтгаан болж буй хэрэг. Үүнээс гадна өсвөр насныхан хичээл ном гэхээсээ халаасны хулгайн хэрэгт ихээр орооцолдох болжээ. Энэ нь эцэг эхийн хараа хяналт муу мөн эцэг эх нь буруу үлгэр дуурайлал үзүүлж буйтай шууд холбоотой билээ.

Үүнээс гадна Нийслэлийн хэмжээнд гарах гэмт хэргийн тоо өссөөр байгаа нь аюул дагуулж байна. Ганц шөнийн дотор цагдаагийн байгууллагат гэмт хэргийн шинжтэй 1500 гаруй дуудлага ирж байгаа юм. Тодруулбал: есдүгээр сарын 01-ээс 02-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1315 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан 3 хүн, дээрэмдэх 1 гэмт хэрэг, хүчиндэх 1 гэмт хэрэг, хулгайлах гэмт хэрэг 10, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 4,  зам тээврийн хэрэг 14, осол 18 гарч 22 хүн гэмтсэн байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.