“Аваргуудын лиг”-ийн эхний тоглолт 16-нд болно

Twitter Print
2014 оны 09-р сар 02-нд 12:09 цагт
Мэдээний зураг,

“Аваргуудын лиг”-ийн шинэ улирал энэ сарын 16-н эхэлнэ. 2014-2015 оны улиралд Испанийн “Реал Мадрид”, “Барселона”, “Атлетико Мадрид”, “Атлетик Бальбао”, Английн “Челси”, “Ливерпуль”, “Арсенал”, “Ман.Сити”, Германы “Бавари Мюнхен”, “Боруссия Дортмунд”, “Байер Ливеркузен”, “Шальке 04”, Португалын “Порту”, “Бенфика”, “Спортинг”, Италийн “Ювентус”, “Рома”, Францын “ПСЖ”, “Монако”, ОХУ-ын “Зенит”, “ЦСКА”, Украйны “Шахтёр”, Туркийн “Галатасарай”, Белгийн “Андерлехт”, Грекийн “Олимпиакос”, Голландын “Аякс”, Швейцарын “Базель”, Шведийн “Мальмё”, Киприйн “АПОЭЛ”, Словений “Марибор”, Беларусын “БАТЭ”, Болгарын “Лундогорт” багууд оролцох эрхээ авсан. Харин энэхүү тэмцээнд түрүүлж байсан Английн “Ман.Юнайтед”, Италийн “Милан”, “Интер”, Францын “Марсель” зэрэг алдартай багууд эрхээ авч чадаагүй юм.

Энэ улирлын нээлтийн тоглолт есдүгээр сарын 16-нд Грект “Олимпиакос”-“Атлетико Мадрид” багуудын тоглолтоор эхэлнэ. Нэгдүгээр тойрогт “Ювентус”-“Мальмё”, “Ливерпуль”-“Лундогорт”, “Реал Мадрид”-“Базель”, “Монако”-“Ливеркузен”, “Бенфика”-“Зенит”, “Галатасарай”-“Андерлехт”, “Боруссия Дортмунд”-“Арсенал” багууд учраа таарчээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.