Алжирт онгоц осолдлоо

Twitter Print
2014 оны 09-р сар 02-нд 11:04 цагт
Мэдээний зураг,

Украйны ачаа тээврийн нисэх онгоц Алжирын нутагт осолдсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. ОХУ-д үйлдвэрлэсэн “АН 72” онгоц Шотландын Глазго хотоос Экваторын Гвиней улс руу газрын тосны олборлолтын тоног төхөөрөмж тээвэрлэн ниссэн байна. Онгоцонд долоон хүн явсан бөгөөд бүгд амь үрэгдсэн аж. Ослын газар ажилласан шинжээчид уг онгоц уулархаг нутгаар явж байсан учир хүчтэй салхинд цохиулсан гэсэн урьдчилан таамаг гаргажээ.

Гэхдээ онгоцны хар хайрцгийг Украйн руу илгээж тэнд осолдсон шалтгааныг тогтоох юм. “АН 72”-ыг осолдсон даруйд шуурхай мэдээ авч Алжирын аврах албны ажилчид газар дээр нь цаг алдалгүй очсон боловч онгоцны багийн хүмүүсээс нэг ч хүнийг амьд аварч чадаагүй байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.