В.Путин ахмад дайчидтай үдийн зоог барина

Twitter Print
2014 оны 09-р сар 02-нд 11:49 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины манай улсад хийх өндөр дээд хэмжээний айлчлал маргааш болно. Халх голын ойг тааруулан Монголд айлчилж буй их гүрний төрийн тэргүүний айлчлал  зургаан цагийн хөтөлбөртэй байх аж.

Айлчлалын үеэр Монгол, ОХУ-ын ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт хийж, зарим гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурна. Мөн Оросын ерөнхийлөгч Халх голын дайны 75 жилийн ойд оролцож, ахмад дайчидтай үдийн зоог барих, Жуковын хөшөөнд цэцэг өргөнө гэх бусад хөтөлбөр багтсан байна.

ОХУ-ын ерөнхийлөгчийн энэ айлчлал бол түүний Монголд хийж буй гурав дахь удаагийн айлчлал юм. Удахгүй болох айлчлалаар хоёр орон харилцаагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэж мэдэх ч одоогоор энэ талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна.

Ерөнхийлөгч В.Путины монгол хийх төрийн дээд хэмжээний айлчлал 9-р сарын 3-ны лхагва гарагт эхлэх бөгөөд түүний хөлөглөж ирэх тусгай үүрийн онгоц хэдэн өдрийн өмнө аюулгүйн туршилтын нислэгээр Улаанбаатарт ирээд буцсан билээ.

Тэгвэл В.Путины хөлөглөдөг автомашиныг ачсан ИЛ-76 онгоц өчигдөр 21 цаг орчимд Улаанбаатар хотын “Чингэс хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан талаар эх сурвалж мэдээллээ. Гадаад оронд төрийн айлчлал хийхдээ өөрийн машинаа авч явдаг цөөн удирдагчдын нэг нь Ерөнхийлөгч В.Путин гэнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.