Польш улсад дэлхийн хоёрдугаар дайны эхэлсэн өдрийг тэмдэглэлээ

Twitter Print
2014 оны 09-р сар 02-нд 09:15 цагт
Мэдээний зураг,

Фашист Герман 1939 оны есдүгээр сарын 1-ны үүрийн 04:45 цагт Польшид халдсанаар дэлхийн нэгдүгээр дайн эхэлсэн гэж үздэг аж. Өчигдөр Польшийн Гданьск хотын ойролцоох Вестерплатте хойгт дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний ойг тэмдэглэсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайн яг хэдийд эхэлсэн талаар түүхчид, судлаачид маргаантай байдаг ч 1939 оны есдүгээр сарын 1 гэж ихэнх нь тэмдэглэн үлдээжээ. Зарим нь Польшийг эзэлж авснаар эхэлсэн гэж үздэг бол зарим нь түүнээс өмнө Мюнхений хуйвалдаан дайн гарах эхлэл болсон гэсэн байр суурийг баримталдаг. Мөн дайн чухам яагаад гарах болсон талаар ч түүхчид санал зөрөлдөөнтэй байдаг тухай мэдээлж байлаа.

Өчигдөр дэлхийн хоёр дайн эхэлсний 75 жилийн ойг Вестерплатте хойт тэмдэглэхэд Польшийн Ерөнхий сайд, Европын зөвлөлийн тэргүүнээр томилогдсон Д.Туск, тус улсын Засгийн газрын гишүүд хүрэлцэн ирж дэлхийн дайнд амь үрэгдсэн Польшийн баатруудын хөшөөнд цэцэг өргөжээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.