Сенегалын шигшээ хоёр дахь хожлоо авлаа

Twitter Print
2014 оны 09-р сар 02-нд 08:29 цагт
Мэдээний зураг,

Испани улсад сагсан бөмбөгийн XVII дахь удаагийн дэлхийн аваргын тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр зургаан тоглолт болж Сенегал-Хорват 77:75, Серб-Иран 83:70, Аргентин-Филлипин 85:81, Франц-Египет 94:55, Грек-Пуэрто Рико 90:79, Испани-Бразил 82:63-аар тус тус хожсон аж. Одоогийн байдлаар Испани, Грек, АНУ, Словени, Литви нэг ч хожигдолгүй тэмцээнээ үргэлжлүүлж байна. Маргааш АНУ-Шинэ Зеланд, Украйн-Турк, Ангол-Мексик, Австрали-Литви, Финланд-Доминикан, Словени-БНСУ-ын шигшээ тоглоно.

1950 оноос хойш зохиогдож буй дэлхийн аваргад хуучнаар Югослав улс 1970, 1978, 1990, 1998, 2002 онуудад таван удаа түрүүлсэн бол АНУ-ын “Мөрөөдлын баг” 1954, 1986, 1994, 2010 онд дөрвөн удаа түрүүлжээ. Мөн хуучнаар ЗХУ 1967, 1974, 1982 онд гурван удаа, Бразил 1959, 1963 онд хоёр удаа, 1950 онд Аргентин, 2006 онд Испани алтан медаль хүртэж байлаа.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.