Цогт тайж киног бүтээхэд Монгол улсын жилийн төсвийн гуравны нэгтэй тэнцэх хөрөнгийг зарцуулжээ

Twitter Print
2021 оны 02-р сар 14-нд 11:46 цагт
Мэдээний зураг,

Цогт тайж киног бүтээхэд Монгол улсын жилийн төсвийн гуравны нэгтэй тэнцэх хөрөнгийг зарцуулжээ. 1945 оны сүүлчээр “Цогт тайж” кино батлагдаж дэлгэцэнд гарч үзэгч олны хүртээл болжээ.

Декорацийн зураач Л.Гаваа Цогтын болон Манжийн хааны орд, Лхас гээд бүх зохиомжийг гаргасан. Хувцасны зургийг Д.Чойдог, Ү.Ядамсүрэн нар, жижиг хэрэглэл, аяга, таваг, сэлэм жадны зургийг Н.Цүлтэм, баримлын ажлыг УГЗ Д.Гүрдорж нар гүйцэтгэжээ.

Цогтын орд, Далай ламын өргөө гээд л тэр том орд харш, шат сэлтийг хийж чадсан нь үнэхээр гайхалтай. Тэр үед гал команд монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны байранд байжээ. Цогтын өргөөг шатаахад багахан гал асаагаад унтраах ёстой байтал дийлэхээ болиод гал команд дуудсан гэнэ. Ердөө л хэдхэн хормын дотор ирсэн ажээ. Киног 1 микрофон, 4 гэрэлтүүлгийн хүчээр хийжээ.

Гэрэл хүрэхгүй болохоор гөлмөн төмөр, хавтгай модон дээр мөнгөн боронз асгах зэргээр бүх бололцоог ашиглаж байжээ. Энэ кинонд 4500 м урт хальсыг таван давталтаар ашигласан гэхэд нийт 22500 м хальс зарцуулж олон удаа хувилсан байна.

Музейн нийтлэлээс авав

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.