Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун: Зуух, түлштэйгээ зууралдахаас өөр арга алга

Twitter Print
2014 оны 09-р сар 01-нд 18:01 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр бүтээн байгуулалтын цагаар БОНХ-ийн яамны сайд С.Оюун, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжил хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ, Агаарын бохирдлыг буруулах төслийн зохицуулагч н.Энхболд нар оролцлоо. Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас холбогдох хуулинд өөрчлөлт орж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллах болсон. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлын эсрэг хийсэн ажлуудын талаар БОНХ-ийн сайд С.Оюун дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Энэ үеэр түүнтэй ярилцлаа.

-Агаарын бохирдол нь байгаль орчны тулгамдсан асуудал болоод байна. Засгийн газрын зүгээс үүний эсрэг ямар ажил хийж байна вэ?

-2011 онд хууль батлагдаж Цэвэр агаар сан, Засгийн газар зэрэг шат шатны байгууллага юу хариуцаж хийх вэ гэдэг дээрээ тодорхой төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байна. Ер нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд чамлахааргүй ажил хийлээ. Агаарын бохирдлын стандарт хэмжээнээс давсан хэвээр байгаа ч сүүлийн гурван жил буурах үзүүлэлт ажиглагдсан.

-Агаарын бохирдлын гол эх үүсвэрүүд нь юу байна вэ?

-Манай улсын хувьд гэр хороолол, авто машины утаа зонхилох байрыг эзэлж байна. Судалгаагаар 190 мянга орчим гэр хорооллын айл нүүрс түлж байгаа. Нийт агаарын бохирдлын 80 шахам хувийг гэр хорооллын утаанаас үүдэлтэй. Үлдсэн хэсэг нь цахилгаан станц, авто машин орж байна.

-Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдол хэдэн хувиар буурсан бэ?

-2011 оноос хойш агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурсан. Тодорхой хэмжээгээр гэж хэдэн хувийг хэлээд байна гэхээр 2011 оны өвлийг 2013 оны өвөлтэй харьцуулахад хүхэрлэг хийн дундаж агууламж 21 мг-аар буюу 40 хувиар, азотын давхар исэл 18 мкг-аар буюу 26 хувиа, нарийн ширхэглэгт тоосонцор 40 мкг-аар буюу 28 хувиар, том ширхэглэгт тоосонцор 125 мкг-аар буюу 33 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин хүхэрлэг хий нь сүүлийн гурван жилийн хүйтний улирлын дундаж агууламжийг MNS4585:2007 стандарт дахь хүлцэх хэмжээтэй харьцуулахад 1.6-2.7 дахин их, азотын давхар исэл 1.3-1.7 даин их, нарийн ширхэглэгт тоосонцор 2-2.8 дахин их, том ширхэглэгт тоосонцор 2.6-3.8 дахин их байна. Ямар ч байсан сайжруулсан зуухны үр дүн гарч ирж байгаа. Гэхдээ агаарын бохирдол стандарт хэмжээнээс их байна.

-Нийслэл хотод 300-350 мянган авто машин хөдөлгөөнд оролцож байна. Энэ нь агаарын бохирдолд шууд нөлөө үзүүлж байгаа шүү дээ?

-Автомашины тоо нэмэгдэж байгаа ч дугаарын хязгаарлалт хийж дунджаар 20 хувь нь ажлын тав хоногийн нэг өдөр нь явахгүй байгаа. Үүний үр дүн бас сайнаар гарч байна.

-Нам даралтын зуухнуудыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Энэ онд багтаан хувийн болон төрийн өмчийн 19 нам даралтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжинд холбон шинэчилэхээс Баянгол дүүргийн 113 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, 124 дүгээр цэцэрлэг, 10 дугаар хорооны цогцолбор зэрэг байгууламжийг дулаанаар хангадаг 5 уурын зуухыг зогсоож төвийн шугамд холбохоор болсон. 2011 оноос хойш хотын захиргаа энэ ажлыг хариуцаад ажиллж байгаа.

-Цаашдаа ямар тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

-Агаарын бохирдлын асуудал зүгээр нэг өргөс авахтай адил зүйл биш. Маш олон шат дараалсан ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Энэ бол бүх нийтийн оролцоотой, бүгд хамтарч шийдэх асуудал. Жишээ нь дулаалгын аян гэж зохион байгуулж байна. Урамшууллын  системээр айлууд дулаалгаа сайжруулбал нүүрснй хэрэглээ багасана. Зээл аваад дулаалга хийх гэж байгаа айлуудад банкны зүгээс хөнгөлөлт үзүүлэх боломж байна уу, ямар хөтөлбөр боловсруулах вэ гэдэг дээр төлөвлөгөө гаргах зорилготой байна. Гэх мэт бүхий л саналыг дэмжиж байж хамтдаа агаарын бохирдлоос сална. Ганцхан цахилгаан, газ зэрэг зүйлийг нэвтрүүлээд шийдэж чадахгүй. Тийм болохоор нөгөө л зуух, түлштэйгээ зууралдахаас өөр арга алга.

-Энэ жил хичнээн зуух тараах вэ?

-2014 онд 170 мянган зуух тарааж дуусна. 190 мянган өрхөөс үлдсэн 20 гаруй мянга нь хотын захад байгаа гэж үзэж байна.

-2014 онд улсын төсөв, цэвэр агаар сан, мянганы сорилтын сан, нийслэлийн төсөв энэ ажил дээр хэдэн төгрөг зарцуулах вэ?

-2014 оны хувьд цэвэр агаар сан 20 тэрбум төгрөг, дэлхийн банк энэ жилийн зуухны 50 хувийн төлбөрийг гаргаж байгаа. Мөн аж ахуйн нэгжүүдийг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр техник технологи нэвтрүүлсэн бол сурталчилах тал дээр 400 сая төгрөгийн ажил хийгдэж байна.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • MMMSSS

      (112.72.11.67) 2014-09-01 22:15
      • 1
      • 1

      zuuhaa huduuguur zaraachee BOLOMJIIN UNEER

      Хариулах

    • утаа

      (103.26.193.22) 2014-09-01 21:01
      • 0
      • 0

      20 жил зуух хийлээ.одоо болиочээ.жаахан ичих булчирхайтай байл даа.ахыгаа бодоод ажлаа өг л дөө.

      Хариулах

    • Batbold

      (103.26.193.30) 2014-09-01 19:05
      • 0
      • 1

      Oyun saidaa tanii derged baigaa yamnii turiin nariin, gazriin darga nar zuvluhuud er ni yu hiideg yum be utaag baga ch boltugaa darii gebel ger horoolliin salhinii aman deerhi ailuudiig nuulgeed orond ni salhin park baiguulaachee Ulaanbaatar hotiin togtmol salhinii hurd 5-9 m/s shuu dee tsahilgaanaa todorhoi hemjeegeer bagasgalaa tsahilgaan stantsuud nuurs tuleh ni bagaslaa ur dun ni medeej Ok

      Хариулах