Р.Амаржаргал гишүүний асуудлыг хүлээн зөвшөөрсөнгүй

Twitter Print
2013 оны 11-р сар 18-нд 15:30 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Уг хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна. Учир нь Р.Амаржаргал гишүүн 2012 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж ялсан. Мөн дөрвөн удаа УИХ-д сонгогдсон, Ерөнхий сайд байсан туршлагатай улстөрч учраас парламентад хэрэгтэй гэж үзсэн байна. 

Р.Амаржаргал гишүүн нь өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барьсан юм. Одоогоор түүний хүсэлтэд албан ёсны хариулт өгөөгүй байгаа. Тэгвэл уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. Гэхдээ энэ долоо хоногийн УИХ-ын үйл ажиллагааны хуваарьт ороогүй байгаа учраас дараа долоо хоногоос шийдвэрлэгдэх болж байна. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.