Шинэ багууд ээлжит оноогоо авлаа

Twitter Print
2014 оны 09-р сар 01-нд 13:58 цагт
Мэдээний зураг,

Германы аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд боллоо. Энэ удаа “Боруссия Дортмунд”-“Аусбург” 3:2, “Байер Ливеркузен”-“Херта” 4:2, “Кёльн”-“Штуттгарт” 2:0, “Падербург”-“Хамбург” 3:0-ээр тус тус хожсон бол “Фрайбург”-“Боруссия Мончебладче” 0:0, “Майнц”-“Ханновер 96” 0:0, “Шальке 04”-“Бавари Мюнхен” 1:1, “Вольфсбург”-“Эйнтхарт” 2:2-оор тэнцжээ. Хоёр тойргийн дараах байдлаар “Байер Ливеркузен” 6 оноотой ганцаараа тэргүүлж байгаа бол “Падербург”, “Хоффейнхам”, “Кёльн”, “Бавари Мюнхен”, “Эйнтхарт”, “Ханновер 96” багууд 4 оноотой лигийн тэмцээнийг үргэлжлүүлж байна.

Харин гуравдугаар тойрогт “Байер Ливеркузен”-“Вердер Бремен”, “Бавари Мюнхен”-“Штуттгарт”, “Херьта”-“Майнц”, “Хоффейнхам”-“Вольфсбург”, “Боруссия Дортмунд”-“Фрайбург” багууд оноолт таарчээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.