
Покровын Засан хүмүүжүүлэх колонид ял эдэлж буй ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг "хувь хүн болон иргэдийн эрхийг зөрчсөн байгууллага" үүсгэн байгуулсан зүйл заалтаар буруутгаад байна. Тодруулбал, А.Навальныйгийн Авлигын эсрэг сан нь өнгөрсөн 1-р сард иргэдийг эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцохыг уриалснаараа "хувь хүн, иргэдийн эрхийг" зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзсэн байна.
Хэрэв А. авальный буруутай нь тогтоогдвол түүнд 3 хүртэлх жилээр хорих ял оноох аж.
А.Навальныйгийн хорих ял нэмэгдсэнээр тэрээр 2024 оны ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг торны цаанаас ажиглах болно гэдгийг барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.
Сүүлийн жилүүдэд А.Навальный болон түүний түншүүд эрх баригчдын зүгээс дарамт хавчлагад ороод байсан ба өнгөрсөн 6-р сард шүүх А.Навальныйгийн Авлигын эсрэг санг экстремист хэмээн тодорхойлсноор сөрөг хүчний гишүүд хавчлагаас зугтаж нэг нэгээрээ гадны улс орон руу цагаачилж, дүрвэж эхэлсэн билээ.
Өнгөрсөн ням гарагт Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр А.Навальныйгийн ойрын түнш Любовь Соболийг Турк руу ниссэн талаар мэдээлсэн юм.
Эх сурвалж: https://www.reuters.com/world/europe/navalny-faces-new
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.