Дуучин Г.Эрдэнэтунгалаг инээдмийн, олон ангит кинонд тогложээ

Twitter Print
2014 оны 09-р сар 01-нд 11:37 цагт
Мэдээний зураг,

Зохиолын дуучдаас залуу бүсгүйн хувьд адармаатай бас ч дуулиантай зам мөрийг элээж яваа дуучин Г.Эрдэнэтунгалаг кинонд тогложээ. Анхны амьдрал нь бүтэлгүйтэн, гоо сайхны хагалгаанд орсноор сохрох аюулд тулж, хүн амины хэрэгт сэжиглэгдэж, “Ганц худаг”-т хүртэл хоригдож явсан бүсгүй үнэнээс няцаж үгнээсээ буцаж байгаагүй учраас өдгөө сайн сайхан яваа билээ. Тоглолт бүрийнхээ төгсгөлд үзэгч фэнүүдээсээ урмын үг харамгүй хүртэж, түүгээрээ хурцлагдаж явдаг дуучин бүсгүйн бас нэгэн мөрөөдөл нь кинонд тоглож үзэхийг хүсдэг байснаа нэгэн ярилцлагад өгч байжээ. Уран бүтээлч хүн хэд дахин хөрвөх чадвартай байдгийн нэг илэрлийг зохиолын дууны шувуухай Г.Эрдэнэтунгалаг харууллаа. 

“Тэгт тойрог” студийн уран бүтээлчид “Боржигон” хэмээх инээдмийн жанарын олон ангит кино бүтээж буй бөгөөд дуучин Г.Эрдэнэтунгалаг тоглосон байна. 

Тэрээр энэ талаар “Өмнө нь кинонд тоглох саналууд ирж байсан ч мэргэжлийн жүжигчин биш учраас айгаад татгалздаг байсан. Энэ удаа инээдмийн, олон ангит кино гэсэн учраас зохиолыг нь уншиж үзсэн. Бас оролцож байгаа уран бүтээлчидтэйгээ танилцаад, зохиол нь их таалагдсан учраас тоглохоор шийдсэн. Миний дүр бол гоё ганган, хээнцэр, байнга брэндийн юм хэрэглэдэг, айлын том охин, ганц бие Хонгороо гэдэг бүсгүйн дүр. Гэхдээ жүжиглэх гэдэг дуулахаас тэс өөрийг мэдэрсэн” хэмээн ярьжээ.




Г. Ганаа

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • dolgor

      (180.149.78.26) 2015-05-11 00:55
      • 0
      • 0

      nadad bol ih taalagdag bvsgvi eldew busiin zangvi shan bvsgvi hooloi bol vneheer chadaltaii my gants sonsoh durtai duuchin amjilt

      Хариулах

    • dolgor

      (180.149.78.26) 2015-05-11 00:55
      • 0
      • 0

      nadad bol ih taalagdag bvsgvi eldew busiin zangvi shan bvsgvi hooloi bol vneheer chadaltaii my gants sonsoh durtai duuchin amjilt

      Хариулах

    • ЗОЧИН

      (103.26.193.18) 2014-09-01 14:59
      • 0
      • 0

      ТЭНГИС КИНОТЕАТРЫН ХОЙНО БАЙРЛАЛТАЙ 3 ӨРӨӨ БАЙР ХӨЛСЛҮҮНЭ.8858-3333

      Хариулах