Монголын Жүдо бөхийн ордны шавыг тавилаа

Twitter Print
2013 оны 11-р сар 18-нд 15:14 цагт
Мэдээний зураг,

  Жүдо бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нэгэн том бүтээн байгуулалтын шавыг өнөөдөр тавилаа. Энэ бол Баянзүрх дүүрийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр "Их Монгол" хорооллын урд тал буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард баригдах Монголын Жүдо бөхийн ордон юм. 
   Уг ордон нь 12 давхар оффис болон тамирчдад зориулсан зочид буудал, фитнесс клуб, дөрвөн татами тавьж болох талбайтай 800-1000 хүний суудалтай том заал, усан бассейн, эмнэлэг сургалтын төв гэх мэт спортын хөгжилд шаардлагатай бүхэн нэг доор цогцолсон байх юм. 

   Монголын жүдогийн ордны шавь тавих ёслолд тус холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Ганбаатар, гүйцэтгэх захирал М.Бөхбат, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ССАЖЯ-ны Биеийн тамир спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Бахыт, улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням болон жүдо бөхийн тамирчид оролцлоо. Уг ордныг бүтээн байгуулахад 17 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай аж. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.