Энэ сонголтоос Ардын нам биш, ард түмэн хожих ёстой шүү...

Twitter Print
2020 оны 06-р сар 26-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Ард түмнээсээ өөр тулах цэггүй Ерөнхий сайд бол У.Хүрэлсүх байлаа. Парламентад МАН хэдий 65-уулаа боловч тэдний 33 нь энэ хүнийг дэмжин Ерөнхий сайдын тамга атгуулсан нь маргах аргагүй үнэн.

Алдарт 33-ын бүлэг дотроо бас алаг цоог. Сэтгэл зүрхээрээ дэмжсэн нь ч бий, сэнтий горьдож хамжаа болсон нь ч байдаг. Хажуугаас нь АН үг л хэлбэл өлгөж аваад, дэргэдээс нь энхрий хайрт Ерөнхийлөгч алхам л хийвэл амдаж тонгорчих гээд, нам дотроосоо олигархууд нь мөнгөөр цохиж мөчөөр нь салгачих гээд, 33 цэргээс нь гурав хонолгүй урвачих гээд...ёстой л гал манарсан галын шугам дунд өнөө биш гэхэд маргааш ойчиход бэлэн, өглөө биш гэхэд орой хоригдоход гайхах юмгүй нөхцөл байдалд гурван жил гуйвшгүй зүтгэлээ. Ялангуяа МАН бол тамга атгасан нэгэндээ халгаатай. Тамтаггүй их долигононо, долооно, тойрон хүрээлнэ.

Тонгорч унатал нь тордоно, торгонд бооно, тосонд булхуулна. Хүчийг нь сорж, хүсэл болгоноо биелүүлнэ, мөрөөдөл болгоноо атгана. Тэгээд унангуут нь хэн ч биш болгоно, хэдэн янзаар нулимна даа. Одоо тэр Н.Энхбаяр, С.Баяр, М.Энхболд нарыгаа хар. Долоосон нь хожоод, хүрээлсэн нь хөлжөөд үлдсэн. Яг л энэ зам, энэ заншил Хүрэлсүхийг тоссон, одоо ч хүлээж байгаа. Энэ хугацаанд хэд дахин унаж болох байсан ч ард түмэн Хүрэлсүхийг лидер болтол нь итгэл, сэтгэлээ өгч, тулж түшсэн нь үнэн шүү. Хүрэлсүхийг унагаачихвал үхэр монголчууд хүрз бариад талбай дээр жагсчих юм байна гэсэн хүйтэн айдас ч зарим хүмүүст бий болсон нь нууц биш. Энэ их итгэл, сэтгэлийг үүрээд тэр сонгуулийн зүг алхсан. Өөрийнх нь мөн чанар, зориг зүрх ч бас байсан. Багаа бүрдүүлэхдээ хүртэл баг өмссөн хүний хүмүүсээс болгоомжилж, Бүлэглэлд үйлчилдэг бүтэхгүй нөхдөөс тойрох шаардлагатай болсон. Харин өнөөдөр Ухнаагийн хүү УИХ-ын сонгуулийн дараа огцроогүй анхны Ерөнхий сайд болж, ард түмнийхээ өмнө намаа, нам бараадагчидтай нь чирээд гаргаад ирлээ. Тулгуургүй байсан Хүрэлсүхэд ард түмэн тулах цэг өглөө.

Миний баг гэж танилцуулсан хүмүүсийнх нь 62-ыг хамтдаа зүтгэ гээд хамжаа болгоод хамаг ард нь сонгож дагууллаа. Багаар нь сонгох багцад багтан хэн ч биш нөхөд ч цөөнгүй гарлаа. Улстөрч болох нь байтугай унасан мориндоо эзэн болохгүй хүмүүс ч Хүрэлсүхийн багт багтсанаараа баараггүй сонгогдлоо. Битгий сонгогдоосой гэсэн бэртэгчингүүд, унаасай гэсэн уутлан идэгчид нэмэр, нөмөрт чинь ухалзаад гараад ирлээ. Юу үнэн, энэ үнэн. Үр дүнд нь 33-ын бүлэг одоо 62-уулаа боллоо. Гуядахад унахгүй, дайрахад дальдрахгүй том хүч. Энэ 62 хүний дунд Баттулгын, Элбэгдоржийн, Энхболдын хүмүүс хоёр гурваас хэтрэхгүй. Гэвч гол цөм нь, гал болох цучил нь Ухнаагийн хүүгийн гарт байна. 2017-2020 онд Хүрэлсүхэд байгаагүй тулах цэгийг Хөх монголын ард түмэн 2020 оны сонголтоороо тулгуур болгоод атгуулчихлаа. Дээр нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайддаа түлхүү эрх мэдэл, том боломж атгуулсан цаг үед шинэ Засгийн газар бүрэлдэх нь. ЖДҮ-чдээ дэвшүүлэхэд чинь ойлгосон, концессийн дээрэмчдээ илгээхэд чинь өршөөсөн, төсөв залгидаг цөөврүүдээ дагуулахад чинь хүлээсэн, тендэрээс хувь халаасладаг хулгайчдаа авчрахад чинь уучилсан.

Энэ бүхний цаана ард түмний чинь хайр, итгэл, хүндлэл, Монгол төртэйгээ үлдчих юмсан гэсэн тэвчээр байсан юм шүү. Хулгайч ч гэсэн манай хулгайч, луйварчин ч гэсэн монгол луйварчин гэсэн сэтгэлээр олон түмэн хандлаа. МАН-д багтаагүй, энэ намын хүнд суртал, хүрээллийн синдромоос зайлсхийсэн олон сайхан мэдлэг боловсролтой залуу үеийнхэн энэ сонголтын хөлд арчууллаа. У.Хүрэлсүхийн ялалт нэгэн шинэ үеийнхнийг золиослон байж ирлээ. Энэ сонголтоос Ардын нам биш, ард түмэн хожих ёстой шүү. Одоо харин шаардана, хүлээнэ, хариуцлага тооцно, хашгирна, хатуурхана. Тулах цэггүй Хүрэлсүхэд тулгуур болсон ард түмэн хааныг биш, хөгжлийг хүлээсэн гэдгийг бүү мартаарай. Эрхэм Ерөнхий сайд таны УИХ-д гишүүнээр сонгогдож, Монгол Улсын Засгийн газарт багтан сайдаар ажиллаж эхэлсэн цаг тоолол 2000 оноос эхэлдэг, эдүгээ 20 жил нь хойно хоцорсныг далимд нь сануулъя. Улс төрийн намд алба хашиж эхэлснээс чинь хойш 31 он улирсан байна. Монголчуудад хоёр дахь Энхбаяр, хоёр дахь Элбэгдорж, хоёр дахь Энхболдтонгууд, хоёр дахь Баттулга хэрэггүй. Гагцхүү Ухнаагийн Хүрэлсүх таны Хөх Монголын төлөө цохилж чадах хүрэл зүрх л хэрэгтэй.

Ээж ааваас унасан эгэл хөвгүүнийг энэ ард түмэн, эх орон, эр хүний зорилго чинь өдий зэрэгт авчирлаа. Эцэст нь итгэл сэтгэлээ үүрүүлээд элбээд босголоо, эвлээд өндийлгөлөө. Энэ бол сонголт биш зарлиг, томилгоо биш тушаал гэдгийг сана. Эл мөчөөс эхлэн Монголын ард түмэн таны сөрөг хүч, сөрөх ухаан, түших нөмөр, түгших сэтгэл, уйлах нулимс, урсах хөлс, өргөх ташуур, өмөөрөх зүтгэл байх болно. Зүрх, зоригт чинь зүйдэл бүү тогтог, зүгээ бүү алдаг. Монгол төрийн дархлаа бат, ухаан уужуу, оюун өндөр, зорилго хол болтугай!

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. PRADHAN

      (197.211.58.21) 2022-12-15 02:17
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • DR. PRADHAN

      (197.211.58.21) 2022-12-15 02:17
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • TatyanaVlasova

      (92.38.136.69) 2020-07-01 02:29
      • 0
      • 0

      Предлагаем проверенную временем услугу: "Устранение онлайн-сайтов ваших конкурентов!" Каким образом это можно выполнить?! - Практический опыт наших специалистов - десять лет. - Используем конфиденциальные методы. - Наращиваем ссылочную массу вирусными ссылками. - Все поисковики молниеносно реагируют на наши использующиеся технологии. - Тексты на сайте спамятся, они мгновенно становятся неуникальными. - У наших специалистов очень серьезные возможности и многолетний опыт в данной области. Стоимость услуги 4000py. Полная отчётность. Оплата: Qiwi, Yandex.Money, Bitcoin, Visa, MasterCard... Телегрм: @exrumer Whatssap: +7 906 531-21-55 Skype: XRumer.pro email: support@xrumer.cc

      Хариулах