Японы вирус судлаач эмчийн зөвлөгөө: Илэрсэн хүмүүстэй л хөөцөлдөөд байвал өвчний тархалт мөддөө зогсохгүй

Twitter Print
2021 оны 03-р сар 31-нд 14:18 цагт
Мэдээний зураг,

Коронавирустэй тэмцэх арга барилын талаар Киотогийн их сургуулийн вирус судлаач эрдэмтэн Т.Миязавагийн өгч буй зөвлөгөө:

Энэ удаагийн халдвар нь өмнөх САРС-ийн арай сулхан хувилбар. Өөрөөр хэлбэл хүндрэх, үхэлд хүргэх хурд, хувь нь хамаагүй бага байна. Энэ нь ч энэ өвчин өргөн дэлгэрч буй гол шалтгаан. Хүндээр өвдөж буй хүмүүсээс гадна халдвар авчихаад ямар ч бараг шинж тэмдэггүй хүн маш их байна. Тиймээс халдварын тархалттай тэмцэхэд бидэнд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй. Шинж тэмдэг нь илэрсэн хүмүүстэй л хөөцөлдөөд байх юм бол өвчний тархалт мөддөө зогсохгүй, яагаад гэвэл гол тараагчид нь шинж тэмдэггүй хүмүүс байна!

ХҮН БҮР БИ ХАЛДЧИХГҮЙ ЮМСАН ГЭЖ БОДОХ БУС БИ ХАЛДААЧИХГҮЙ ЮМСАН ГЭЖ БОД!

Бүгд ингэж бодож чадвал халдвар тарах магадлал багасна, тэр ч утгаараа маск зүү! Вирусын халдвар нус цэр, амьсгалын замаар тарах боловч, халдвартай хүн ойрхон амьсгаллаа гээд бараг тардаггүй. Найтааж, ханиаж байж бусад хүнд хүргэдэг. Тэгэхээр маск зүүснээр бусад хүн рүү үсрэхийг нэлээд бууруулж болно. Аллергитэж хамар битүүрсэн зэрэг шалтгаанаар амаараа амьсгалаад яваад байх хамгийн буруу. Ингэх юм бол вирус шууд уушгинд хүрнэ, тэндээ очоод үржиж эхлэх юм бол хэцүүхэн юм болно.

Тийм хүмүүс заавал маск зүү! Нүүр амандаа бүү хүр, загатнах зэрэг хүрэхээс өөр аргагүй бол гараа сайн угаагаад дараа нь хүр. Гадаа явж байгаад гар угаах боломжгүй бол спирттэй шингэнээр арч, спирттэй шингэн байхгүй бол нойтон салфеткаар арч, нойтон салфетка байхгүй бол хуурай алчуураар ч хамаагүй арч! Вирусын тоо буурснаар хүрлээ ч халдварлах магадлал буурна. Хүнтэй хамт хоол идэх бол бүү ярь, шүлс чинь үсэрнэ. Хоолоо дуугай идэж дуусгаад дараа нь ярилц.

Нэлээд хэдүүлээ цуглаж ярилцах бол масктайгаа ярилц. Хүнтэй цуг архи битгий уу, архи уухаар дуу чинь чангараад бие биенрүүгээ шүлс улам их үсэргэдэг биз дээ?

Гэрийнхээ үүдэнд спирттэй ариутгагч тавьж орж ирэнгүүтээ гараа ариутгаад дараа нь бусад зүйлээ хий, хаалганы бариулуудаа тогтмол арч. Өдөр болгон дүш, усанд ор. Болбол гаднаас гэртээ харингуутаа шууд орвол сайн! Эцэст нь хэлэхэд танд ч бас энэ халдвар бараг л хүрнэ дээ. Хүрээд үхэхгүйн тулд эрүүл бай, хоол тэжээлээ бүрэн ав, сайн унтаж амарч бай. Тамхиа хая!

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.