
Испанийн шилдэг хөлбөмбөгчин Ф.Торрес Италид ирлээ. Тэрээр “Челси”-д алба хашдаг бөгөөд ирэх хоёр улиралд “Милан”-д зээлээр тоглох юм. Талууд албан ёсоор гэрээнд гарын үсэг зураагүй байгаа ч өнөөдөр Ф.Торрес эмчийн үзлэгээр орсны дараа гэрээ байгуулагдахаар болжээ. Өдгөө 30 настай “Алтан жаал” 2001-2007 оны хооронд “Атлетико Мадрид”, 2007-2011 оны хооронд “Ливерпуль”, 2011-2014 оны хооронд “Челси”-д тоглож байсан.
Энэ хугацаанд Премьер лигт 212 тоглолтонд оролцож 85 гоол оруулжээ. Мөн 2012 онд “Аваргуудын лиг”-ийн аварга, 2013 онд “Европа” лигийн аварга, 2012 онд “Холбооны цом”-ын аваргаар шалгарсан байна. Харин Испанийн шигшээгийн хамтаар 2008, 2012 оны Евро, 2010 оны дэлхийн аваргад түрүүлж байлаа.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505