
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин улсад нь коронавирусын халдварын турхалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан халдварын тархалтыг яаралтай хяналтанд авах шаардлагатай байгааг онцолжээ. Тэрээр, "Бид байдал хаашаа ч эргэж болох маш эгзэгтэй үед байна. Коронавирусын халдварын тархалтыг одоо л зогсоохгүй бол халдварын тархалт цаашид хяналтнаас гарна" хэмээн мэдэгсэнийг түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Пак Кэн Ми Ёнхап агентлагт дамжуулжээ.
Ерөнхийлөгч Мүн Жэ Иний мэдэгдсэнээр халдварын тоо эрүүл мэндийг хамгаалах салбарынхны авч буй арга хэмжээ, хичээл зүтгэлийг үл харгалзан өдөрт 2000-гаар нэмэгдэж байгаа нь түүний санааг ихээр зовоож байгаа аж. Тэрээр БНСУ-ын засгийн газар нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд бүх хүчээ дайчлан ажиллана хэмээн амлажээ.
Өнгөрсөн лхагва гарагт БНСУ-ын Өвчнийг хянах, өвчнөөс урьдчилан сэргийлэх агентлаг мягмар гарагт тус улсад коронавирусын халдварын 2233 тохиолдол бүртгэгдсэн болохыг мэдэгдсэн ба энэ нь коронавирусын цар тахал анх эхэлснээс хойш БНСУ-д нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм.
Эх сурвалж: https://www.interfax.ru/world/783600
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.