6-12 настай хүүхдийн тархийг хэрхэн хөгжүүлэх вэ?

Twitter Print
2021 оны 08-р сар 22-нд 15:47 цагт
Мэдээний зураг,

Хүүхдийн тархи бол гайхамшиг. 6-12 насны хүүхдүүд харсан, үзсэн, хүрсэн бүх зүйлийг маш сайн ойлгож мэдэрч, хурдан сурах авьяастай байдаг. Дөнгөж төрөх үед тархины хэмжээ насанд хүрсэн хүний тархины 4/1 тэнцэх хэмжээтэй байдаг бол 2 настай болоход 4/3 хүртэл хэмжээтэй болж, 5 нас хүрэхэд хүүхдийн тархины хэмжээ, хөгжил насанд хүрсэн хүний тархитай ижил хэмжээнд хүрдэг байна.

Гэхдээ энэ таны хүүхдийн тархины хөгжил зогсож байгаа хэрэг биш. Таны хүүхдийн тархи бүх мэдээллийг бүрэн хүлээн авч, боловсруулж, суралцах бүрэн чадвартай болсон гэсэн үг юм. Хүүхдийн мэдрэлийн эсүүдийн хоорондын синапс бэхжин, мэдээллийг хурдан дамжуулдаг учир хүүхэд аливаа зүйлийг маш хурдан сурдаг. Энэ үед сурсан зүйл нь ой санамжинд нь маш сайн хоногшин үлддэг. Яг цоо шинэ компьютер шиг хүүхдийн тархи ажиллана гэж та ойлгож болно.

Хүүхдийн тархины хөгжлийг дэмжих энгийн аргуудаас танилцуулья.

• Хөгжим сонсгох

Хөгжим сонсох нь хүүхдийн тархийг амраахын хажуугаар тархины мэдрэлийн эсийн үйл ажиллагааг дэмждэг. Хөгжмийг сонгохдоо аль болох тархины альфа долгионыг дэмжих хэмнэлттэй хөгжим сонгоорой. Өдөрт 30-45 минут байхад л болно.

Жишээ нь: 

• Орой 9 цагт унтуулах

6-12 настай хүүхэд өдөрт 10-11 цаг заавал унтаж амрах шаардлагатай. Эрт унтуулж сургахад маш амархан. Хүүхдийг 8 цаг 30 минутанд оронд оруулж, бүх гэрлийг унтрааж, хажуугаар нь хэвтээд үлгэр ярьж өгөхөд эхний 15 минут үймүүлж байгаад, аажимдаа орчиндоо дасаад өөрийн эрхгүй унтах болно. Өдөр бүр тогтмол цагт унтуулаад байвал хүүхэд сүүлдээ яг цагтаа өөрөө унтдаг болдог. Гол унтах орчин нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй.

• Хүүхэдтэйгээ өдөр бүр 30 минут чөлөөтэй ярилцаж, тулгарсан асуудал байвал түүнийг хэрхэн шийдэх талаар хамтран шийдэл гаргах

Энэ нь хүүхдийг стресст орохоос сэргийлж, стрессээс тархийг хамгаалах гол арга юм. Ялангуяа 6-8 настай хүүхдийн орчин өөрчлөгдөн, цэцэрлэгээс сургуульд орж байгаа, шинэ зүйл өдөр бүр сурж байгаатай холбоотойгоор хүүхэд маш их стресст ордог байна. Иймээс эцэг эхийн хайраа гаргах зүйл бол хүүхэдтэйгээ 30 минут түүний ертөнцөөр аялан, асуудлыг хамтдаа шийдэж, яг л өөрт тулгарсан асуудал шиг өнцгөөр харж, ярилцан, чин сэтгэлээ зөвлөгөө өгөхөд оршино. Харин энд хүүхдээ эрхлүүлэх талаар огт яриагүй сайн санаарай. Хүүхэдтэй яг л найз шиг нь харилцан ярилцах чухал гэдгийг дахин сануулья.

• Өдөрт 30 минут дасгал хийх

Дасгал хийхэд хүүхдийн биеийн ерөнхий цусан хангамж сайжирч, тархи, зүрх, бөөр, элэг гээд чухал эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжиж өгөх чухал үүрэгтэй. Хүүхдэд дасгал хийх нь зугаатай санагддаг учир аль болох амархан хөдөлгөөнтэй дасгал хийлгээрэй.

• Тархины бодисын солилцоог сайжруулан, танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжин зорилгоор иодыг хангалттай хэмжээгээр уулгах

Иод нь хүний бие махбодын бодисын солилцоог зохицуулах үүрэгтэй бамбай булчирхайн дааврын нийглэгжилтэд оролцдог. Ураг, нялх хүүхдийн уураг тархины хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй эрдэс юм. Иод дутлын улмаас хүүхдийн бие махбодын болон оюун ухааны хөгжил 10-15% -иар буурдаг. Иодын хүнсний гол эх сурвалж бол Монгол хүн төдийлэн түгээмэл бус хэрэглэдэг далайн гаралтай амьтан, ургамал байдаг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.