Монголчууд багийн дүнгээр эхний зургаад бичигдэж дэлхийд хүчтэй өрсөлдлөө

Twitter Print
2014 оны 09-р сар 01-нд 08:34 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Челябинск хотноо 2014 оны насанд хүрэгчдийн жүдо бөхийн дэлхийн аваргын тэмцээн долоо хоногийн турш үргэлжилж өчигдөр дүнгээ гаргалаа. Энэ удаа Японы шигшээ баг медалийн тоогоор тэргүүлсэн бол Монгол улс нэг алтан медальтай зургаадугаар байр эзэллээ. Харин зохион байгуулагч орон 2 мөнгө, 6 хүрэл, нийт 8 медальтай 11-р байрт орсон нь багагүй дуулиан болсон. Бөхийн орон гэгддэг Орос улс нутаг дээрээ нэг ч алтан медаль хүртэж чадаагүй нь тэдэнд ярилцах зүйл байгааг харууллаа.

Энэ удаа жүдо бөхөөр дэлхийд тэргүүлэгч БНСУ нутаг дээрээ болох Азийн наадамд гол анхаарлаа хандуулж залуу тамирчдаа Орост ирүүлсэн. Мөн Африкийн бөхчүүд эбола вирусын улмаас өөрсдийн хүсэлтээр дэлхийн аваргад оролцохоос татгалзаж анх 140 орон мэдүүлгээ ирлүүлсэн 121 орны тамирчид өрсөлдсөн.

Нийт орнуудаас аравхан улс алтан медаль авсны дотор Монгол улс дэлхийн аваргатай нутаг буцлаа. Өмнөх дэлхийн аваргын эхний тавд Япон, Франц, Бразил, Куба, Монгол орж байсан бол энэ удаа Гүрж тавдугаар байр эзэлж Монгол эхний зургаад орсон амжилт үзүүллээ. Мөн 11 дэх удаагийн багийн дэлхийн аваргад манай бүсгүйчүүд гайхалтай амжилт үзүүлж мөнгөн медаль хүртсэн. Манайхан Казахстан, Куба, Польшийн жүдочдыг хожсон бол Францын шигшээ Тунис, Словени, Японы багийг хожиж финалд гарч ирсан. Улмаар аваргын төлөө Монголчууд Францтай барилдаж 3:2-оор ялагдсан юм. Уг нь эхний барилдаанд дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаа өрсөлдөгчөө хожсон бол охид дэлхийн аварга болох байлаа. Францтай эн тэнцүү өрсөлдсөн манайханд алтан медаль авах бүрэн боломжтой гэдгийг Челябинскийн татами харууллаа.

Францын хүнд жингийн бөх Т.Ринер долоо дахь алтан медалиа авч дэлхийд ноёлосон хэвээр байгаа бол ОХУ-ын бөх Олимп, дэлхийн аварга Т.Хабулаев дөнгөж тавдугаар байр эзэллээ. Олон хүний хүсэн хүлээсэн шигшээ барилдаанд Челябинскт болсонгүй. “Лондон 2012”-ын -100 кг-ын финалд Орос, Монголын хоёр шилдэг жүдоч барилдаж Т.Хабулаев ялж байсан. Энэ удаа дээрх хоёр бөхийн хэн нь ч шигшээд гарч чадаагүй юм.

 

Медаль хүртсэн орнууд

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

Япон

4

2

3

9

2

Франц

2

1

4

7

3

Бразил

1

1

2

4

4

Куба

1

1

2

4

5

Гүрж

1

0

2

3

6

Монгол

1

0

0

1

7

Колумб

1

0

0

1

8

ОУЖБХ-Косово

1

0

0

1

9

Чех

1

0

0

1

10

Грек

1

0

0

1

11

ОХУ

0

2

6

8

12

Аргентин

0

1

0

1

13

Канад

0

1

0

1

14

Унгар

0

1

0

1

15

Израйл

0

1

0

1

16

Португал

0

1

0

1

17

БНАСАУ

0

1

0

1

18

Румын

0

1

0

1

19

Слоевни

0

0

2

2

20

АНЭУ

0

0

2

2

21

Герман

0

0

1

1

22

Голланд

0

0

1

1

23

Польш

0

0

1

1

24

Украйн

0

0

1

1

25

АНУ

0

0

1

1

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.