NEWSWEEK JAPAN - 777 жилийн дараа айлчилж буй Ромын Пап ламын айлчлалын цаад учир

Twitter Print
2023 оны 08-р сар 31-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

777 жилийн дараа айлчилж буй Ромын Пап ламын айлчлалын цаад учир

Пап лам Франциско 8-р сарын 31-ны өдрөөс Монголд айлчлах юм. 777 жилийн өмнө тэр үеийн Монголын Хаан Ромын Пап ламд хандаж явуулсан урилгыг хүлээж авав уу... Пап лам мянга таван зуу хүрэхтэй үгүйтэй католик шашинтантай Монголыг зорьж байгаа нь учиртай. 777 жилийн өмнө урилга аваад одоо л арай хийж ирэх нь энэ үү. Энэ бол өнөөгийн монголчуудын дунд өргөн тархаад байгаа онигоо юм.

Ширээт лам 8-р сарын 31-нээс 9-р сарын 4 хүртэл буюу нэг улсад айлчилж байгаа гэхэд онцгой жишээ гэж хэлж болохуйц урт хугацаагаар Монголд айлчилж байна.

Монголын Эзэнт Улсын үеэс эхлэх харилцаа Монголчууд Ромын Пап ламыг шүтдэг христийн шашны ертөнцтэй харилцаж ирсэн түүх урт. 1245 онд Пап лам дөрөвдүгээр Innocentius (1195-1254) Леонд чуулган зарлаж дорно зүгээс Tartar (татарууд, орч) буюу Монголын их цэрэг, тэдний довтолгооны өмнө өрнийхөн яах ийх тухайгаа хэлэлцжээ. Христийн ертөнц эхлээд хаа хол орших дорно зүгт буй Христийн улсын ван, домгийн Prester John их цэргээ хөдөлгөж, исламын улс руу довтолж байна гэсэн цуу яриа сонссон байлаа. Жийрхэж байдаг исламууд руу довтолсныг бодохоор түүнийг өөрсдийн хамсаатан гэж итгэж байжээ. Гэтэл өрнө дорнын олон улс ээлж дараалан Монголчуудад бут цохигдож, Киев болон Оросууд мөн тэдний эрхшээлд оржээ гэдгийг мэдээд аргагүй айдас бодитой нүүрлэж байгааг мэдэрч эхэлсэн байна.

Ширээт ламын илгээсэн элч төлөөлөл ээлж дараалан Монголын тал нутаг руу зорив. Тэдний нэг болох Плано Карпини (1182-1252) ламтан 1245 оны сүүлээр мордож, дараа жилийнх нь хаврын эхэн сард Киевээр дайрч зүүн үг довтолгожээ. 7-р сарын 22-ны өдөр Монголын тал нутгийн төв Хар Хорум хотноо хүрч тухайн үеийн Их Хаан Гүюүг Хаанд бараалхах их завшааныг олсон байна.

Гүюүг Хаан болбаас Чингис Хааны ач хүү билээ. Хар Хорум хот тэр үед ихээхэн зартай, дэлхийн төв агаад метрополиси хэв шинжийг нэгэнтээ олсон, мандан бадарч байсан үе. Христийн шашинтнууд руу халдахаа зогсоож, нүгэл бүү үйлдэнэ үү гэсэн утгатай Пап ламын бичгийг Карпини Гүюүг Хаанд өргөн барьсан байна.

Хар Хорумд nestorius урсгалын сүсэгтнүүд олон тул сүм баригдсан, армянь хийцийн орган хөгжим уянгалж, Парисийн урлаачид ордны дотоод засал хийж гүйлдэхийг Плано Карпини нүдээрээ харж гайхширч байжээ. Тэрээр nestorian урсгалын шүтэгчдийг католик шашинд дагаар оруулахыг хүсч аман дээр нь гарч ирэвч яахан хэлж зүрхлэх билээ. Тэрээр нэлээн хүйт орсон үед буюу 11-р сарын 11-ны өдөр Их Хаан Гүюүгийн шадар сайд, nestorian шашинтан нэгэн бээр Хаантны хариу бичгийг түүнд гардуулжээ.

Тэрхүү айлдвар монгол бичгээр бичигдсэн байх агаад шадар сайд өөрөө шууд перс хэл рүү хөрвүүлж, Плано түүнийг нь латин хэлээр тэмдэглэж авчээ. Эдгээр гурван төрлийн хэл тухайн үеийн евроази тивийн гадаад харилцааны хэл байсан билээ. Их Хааны хариу доор дурьдсан утгатай.

“МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР. БҮХ АУГАА ИХ АРД ИРГЭДИЙН ДАЛАЙ ХААНЫ ЗАРЛИГ, ЗАРЛИГИЙГ МИНЬ ШАШНЫ ЭЗЭН УХААРТУГАЙ. ПАП ЧИ ӨӨРИЙН БИЕЭР БАРААЛХАХААР ИР. ТЭНГЭРИЙН БОШГООС ГАДНА ХЭН Ч ҮЛДЭЖ ҮЛ БОЛНО ХЭРВЭЭ БУРУУ САНАА ӨВӨРЛӨВӨӨС ХЭРХЭХИЙГ ТЭНГЭР МЭДТҮГЭЙ”

Плано Карпини шууд л Их Хааны өргөөнөөс мордож өрнө зүг довтолгожээ. 1247 оны 6-р сард Киевт ирж, улмаар намар нь Леон хүрэв. Гүюүг Хааны хариу айлдварыг аваад Пап ламын сэтгэл санаа ямархуу янзтай байсан нь бидэнд дамжигдаагүй хэдий ч уг айлдварыг урт удаан хугацаанд нууцалж иржээ. Сүр хүчгүй гэдэгээ нууж байсан нь тэр буйза.

Тоталитар Хятадад хандах Монгол маягийн өгөөмөр сэтгэл

Хорьдугаар зууны эхэн үе ирж, дорно дахин судлаач эрдэмтэд Ватиканы эртний бичгийн сан хөмрөгөөс уг хариу захидлыг олж нийтэд дэлгэв. Энэ бол 777 жилийн өмнөх урилга.

Чингис Хааны үр ач нар одоо Ромын Пап ламыг угтан авах бэлтгэлээ базааж буй. Ерөнхийлөгчтэй нь уулзана. Ерөнхий сайд ч оролцох гол шашнуудын тэргүүн нар болон сүсэгтнүүд итгэгчид оролцох уулзалт төлөвлөгджээ. 3 сая 450 мянган хүнтэй энэ улсын иргэд дотроос ердөө нэг хувь нь христэд итгэгчид гэх Монгол Улсын хувьд католик шашины 1500 орчим л сүсэгтэнтэй.

Харин Пап ламын Монгол дахь айлчлалын утга өөр зүйлд байна гэж албаныхан үзэж байна. Пап лам жинхэнэ мэссэжээ хөрш улсад нь буюу Хятадад хандаж өгөх болов уу. Тус улсын өмнөхөн талд буюу Өвөр Монголын Өөртөө засах орны Ордост гэхэд нэг түмэн монгол католик шашинтнууд амьдарч байна. Тэд асар их хавчлага доор аж төрж суугаа юм. 2020 онд дэлхийн цор ганц католик шашны монгол хамба Төгсбилэг жанч халсны дараа түүний орыг залгах хүн одоо ч тодроогүй нөхцөл байдалтай байна.

Хятадын олон тооны католик шашинд итгэгчид зүйрлэх аргагүй шоовдорлогдож байдаг, мөн евроазийн гадаад харилцааны гол хэл байсан монгол хэлээр Өвөр Монголд хичээл заахыг энэ жилийн 9-р сараас хориод байгаа юм.

Ширээт ламтан Их Хаан Гүюүгийн урилгаар ирж байгаа бус Хятадын тоталитар дэглэмийн доор буй сүсэгтнүүдэд хандаж авралын гараа сунгахаар ирж байгаа санаатай болов уу. Тэгээд боломж гарвал Хятадын удирдагчдад эртэн цагийн Монголын Их Хааны айлдвар ёсоор төрөл бүрийн шашин хийгээд хэлний тухайд өгөөмөр бодлого баримтлахыг хүсэх өөрийн мөрөөдлөө ярьж магадгүй л юм даа.

Эх сурвалж: NEWSWEEK JAPAN

Орчуулсан: О.Жаргалсайхан

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (104.28.50.111) 2023-08-29 23:47
      • 1
      • 0

      Украйны араас орох л үлдэж дээ өлөн шуналтай Монголчуудад

      Хариулах

    • Зочин

      (103.57.93.52) 2023-09-05 02:28
      • 0
      • 0

      солиор орос троллоо

      Хариулах