Уучилж сураарай, мартах нь гомдолоос хөнгөн

Twitter Print
2021 оны 05-р сар 01-нд 17:16 цагт
Мэдээний зураг,

~ Сайхан сэтгэлтэй яваарай! Өгөх нь авахаас сайхан.

~ Уучилж сураарай! Мартах нь гомдолоос хөнгөн.

~ Инээж яваарай! Сэтгэлийн амар амгалан байдал эд баялагаас ч тансаг.

~ Эрүүл байгаарай! Бие, сэтгэл, бодол гурав эрүүл байх нь баян, эрх мэдэлтэй, авъяастай байхаас ч илүү.

~ Аялагч байгаарай! Бусад хүмүүс дэлхийгээс сарыг харж баярладаг бол чи минь саран дээрээс дэлхийг, тэнд байгаа бүхнийг харж бахдах тийм холын аялалд гараарай. Хүн гэдэг туулсан зам, очсон улс, харсан бүхнийхээ хэмжээгээр сэтгэдэг.

~ Эмх цэгцтэй байгаарай! Хэрэв гэрт нь зайлшгүй ”Олон“ зүйл байх хэрэгтэй бол тэр нь НОМ л байг.

~ Хадгалдаг байгаарай! Чи минь хоёрхон зүйлийг үргэлж хадгалж явах хэрэгтэй. ”Аюулгүй“ амьдрахад чинь тус болно. Санхүүгийн эрх чөлөөтэй эмэгтэй гэдэг асуудал бүрт бүдэрч унаад байдаггүй юм.

~ Урлагт цаг гаргаарай! Хөгжим, кино, жүжиг, уран зураг гээд урлагт зарцуулах цагийг өөртөө заавал гаргаж байгаарай. Эмэгтэй хүний гоо зүйн болоод ёс суртахууны мэдрэмж нь САЙН ЭЭЖ болоход нөлөөлдөг.

“Амьдралд бэлэн үү? Охин үр минь...” номноос

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.