Хаврын улиралд бүх биеийн арьсаа цэвэр, тослог байлгаарай

Twitter Print
2021 оны 05-р сар 06-нд 12:57 цагт
Мэдээний зураг,

Хаврын улиралд бүх биеийн арьсаа цэвэр, тослог, зөөлөн байлгаарай! Уламжлалт анагаах ухаанд өвчин эмгэг хүний биед зургаан үүдээр ордог гэж үздэг. Үүнд:

1. Арьсанд тархах

2. Маханд дэлгэрэх

3. Судсаар гүйх

4. Ясанд шунах

5. Цул эрхтэнд буух

6. Сав эрхтэнд унах.

Арьс бохир заваан байх нь биед халдварт шарын гаралтай өвчин орох эрсдэлтэй. Арьс хуурай ширүүн байх нь хий махбодыг хямраах нөхцлийг бүрдүүлнэ. Тиймээс өөрөө болон үр хүүхдээ усанд орж угаасны дараа ургамлын тос, биеийн зориулалтын тос, шар тос, сүүлний гэх мэт тосоор нимгэн тослоод, сайтар илж шингээж байгаарай. Ялангуяа хаврын хуурай, салхитай үед анхаарах нь зохистой.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэг 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.