Эрэгтэй хүний төмсөгнөөс ялгардаг бүх эс нь хүн болвол дэлхийн хүн амыг 6 сарын дотор үйлдвэрлэнэ

2017 оны 02-р сар 13-нд 08:00 цагт
Мэдээний зураг,

1. Хүний ходоодны хүчил цайрыг хангалттай хайлуулчихаж дөнгөдөг. Азаар бидний ходоодны ханан дахь эсүүд маш хурдан шинэчлэгддэг ба үүний ачаар хүчлэндээ цоордоггүй юм байна.

2. Хүний уушгинд 300000 гаруй хялгасан судас байдаг. Хэрвээ эдгээрийг залгах юм бол 2400 км болдог гэнэ.

3. Эрэгтэй хүний төмсөг өдөр бүр 10 сая эр бэлгийн эс ялгаруулдаг ба хэрвээ бүх эс нь хүн болох юм бол дэлхийн хүн амыг зургаахан сарын дотор үйлдвэрлэнэ.

4. Шүдэнзний хайрцагны хэмжээтэй дөрвөлжин бетон 2.3 тонн ачааг дааж чадна. Харин яг адилхан хэмжээтэй хүний яс дээр 9 тонн ачааг тавихад яах ч үгүй.5. Хүний хумс угаасаа үзүүр хүртлээ ургахдаа 6 сар болдог.

6. Хүний хамгийн том эрхтэн бол арьс. Насанд хүрсэн хүний арьс 1.9м2 талбайг эзэлнэ. Арьс үргэлж гуужиж байдаг. Хүн насан туршдаа нийт 18кг арьс гуужуулдаг байна.

7. Та унтаж байхдаа 8мм орчмоор өсдөг. Маргааш өглөө нь буцаад хэвийн өндөртөө орно. Учир нь хүний биеийн мөгөөрснүүд таныг суух, босох, хэвтэх үед татах хүчний нөлөөгөөр агшиж сунаж байдаг.

8. Өндөр хөгжилтэй орны дундаж иргэн насан туршдаа нийт 50 тонн гаруй хоол хүнс идэж, 50000 литр шингэн уудаг юм байна.

9. Хүний бөөр ойролцоогоор 1 сая гаруй шүүлтүүртэй байдаг. Эдгээр нь дунджаар минутанд 1.3 литр цусыг шүүдэг.

10. Нүдний фокус хийдэг булчингууд өдөрт 100 мянган удаа хөдөлдөг. Хэрвээ энэ ачааллыг хөлний булчинд өгөх юм бол өдөр бүр 80 км алхсантай адил юм.

11. Хүний бие 30 минут ялгаруулсан дулааныг нэгтгэх юм бол 1.5 л усыг буцалгаж дөнгөнө.

12. Цусны нэг эс хүний биеийг нэг бүтэн тойроход 60 секунд болдог.

13. Бидний хүлээж авч буй бүх мэдээллийн 90 хувь нь нүдээр дамждаг.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.