"Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг" үүдээ нээлээ

Twitter Print
2014 оны 08-р сар 30-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Анх 2012 онд Ажиа Ринбүүчий өөрийн санаачлагаар “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг” байгуулахаар болжээ. Өдгөө түүний санаачилсан дээрх эмнэлэг сайн санаат олон хүний дэм, тусламжийн ачаар ашиглалтанд ороход бэлэн боллоо.

Барилгын нээлт өчигдөр буюу Балжиннямтай билэгт сайн өдөр болсон юм. Нээлтийн үйл ажиллагаанд тус эмнэлэг баригдахад гол үүрэг гүйцэтгэсэн Ажиа Ринбүүчий, Хамба лам Чойжамц, УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй улстөрчид болон ЭХЭМҮТ-ын эмч ажилчид оролцсон юм. Шинээр үүд хаалгаа нээж байгаа энэхүү эмнэлэгийн доторх тоног төхөөрөмж, өрөө орчинг харсан эмч сувилагчид баярлаж байсан нь илт байсан юм.

Нээлтийн ажлын дараагаас тэрээр тус эмнэлэгийг барихад тусалсан иргэд, албан байгууллага, улстөрчдийн хандивын талаарх тайлан мэдээллийг нэгтгэж олон түмэнд удахгүй хүргэнэ гэсэн юм.

Тус барилга нь хоёр үндсэн байгууламжаас тогтож байгаа бөгөөд хүүхдийн эмнэлэгтэйгээ хүзүүвчээр холбогдсон. Үүнд эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх төрөлжсөн мэргэжлийн тасгууд байрлах зургаан давхар бүхий барилга, сургалт, судалгаа, зочин эмч мэргэжилтний гурван давхар барилга бүхий байр тус тус ашиглалтанд орж байгаа юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.