Нийтийн тээвэр НӨАТ-ын сугалааны дугаар олгож эхэллээ

Twitter Print
2020 оны 04-р сар 08-нд 17:32 цагт
Мэдээний зураг,

Нийтийн тээврийн U money карт e-barimt системд холбогджээ. Тодруулбал, иргэн та U money картаа нийтийн тээврийн карт уншигч төхөөрөмжид уншуулах бүрт тухайн өдрийн уншуулсан тооноос үл хамааран өдөрт нэг удаа сугалааны дугаар олгох юм байна.

Үүнээс гадна, иргэн та U money картаа e-barimt-д холбохоо бүү мартаарай. Хэрвээ та e-barimt аппликейшнийг гар утаснаасаа орж, ашигладаг бол үндсэн цэс рүү нь орж, хялбар бүртгэл гэсэн дэд цэсийг сонгож, картын төрөл болон дугаараа оруулна. Бүртгэл амжилттай хийгдсэн эсэх талаарх мэдээлэл таны утсанд ирнэ. Харин та суурин компьютерээс e-barimt системийг ашигладаг бол карт холбох цэс рүү орж U money картаа холбоно.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.