Сугалааны дараа бүгд тоглолт эхлэхийг хүлээж байна

Twitter Print
2014 оны 08-р сар 29-нд 16:40 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн сугалаа урд шөнө гарсан. Тэмцээний “D” хэсэгт багтсан Английн “Арсенал”, Германы “Дортмунд” багийн төлөөлөгчид сугалааны дараа сэтгүүлч нарт мэдээлэл хийсэн байна. Өмнөх улиралд “Арсенал”, “Дортмунд” багууд нэг группт орж хоёр тоглолтын нийлбэр дүнгээр “Дортмунд” илүүрхэж хэсэг тэргүүлж байсан.

Германы дасгалжуулагч Ю.Клопп “Бид нэг хэсэгт орсон гурван багтай өмнө нь олон удаа таарч тоглож байсан. Сугалааны өмнө хэнтэй таарах бол гэсэн айдас байгаагүй. “Арсенал” бол Европын тэргүүлэх баг. Гэхдээ бид өнгөрсөн жил хожиж байсан. Энэ удаа хэсэг тэргүүлэх зорилготой байна” гэжээ. Харин “Арсенал”-ын дасгалжуулагч А.Венгер “Танил учраанууд байна. “Дортмунд” хамгийн хүчтэй өрсөлдөгч гэдэг нь тодорхой. Гэхдээ “Галатасарай”-г басч болохгүй. Бид нэмэлт тоглолт хийж эрх авсан. Сүүлийн дөрвөн улирал нэмэлт тоглолт хийж эрх авсан хэсгээсээ гарч байсан болохоор энэ удаад ч амжилтаа давтах болно” гэж хэллээ.

Мөн үхлийн хэсэг гэж нэрлэгдсэн “E” группт Германы “Бавари Мюнхен”, Италийн “Рома”, Английн “Манчестер Сити”, ОХУ-ын “ЦСКА Москва” багуудын төлөөлөл өөрсдийн сэтгэгдлийг хуваалцсан байна. Мюнхены багийн спортын албаны захирал М.Саммир “Нэг хэсэгт сул баг ер нь байдаг. Гэтэл манайд дөрвөн хүчтэй баг орлоо. Маш хүнд тоглолтууд хүлээж байгаа ч үргэлж бэлтгэлтэй байдаг манай тоглогчид амжилт гаргана гэдэгт итгэж байна” гэсэн юм. Италийн багийн дасгалжуулагч Р.Гарсия “Сугалааны өмнө хоёр гайхалтай багтай таарна гэдэгт итгэж байсан. “Бавари”, “Ман.Сити” бол шилдэг баг. “ЦСКА” ч ялгаагүй дутуу үнэлж болохгүй. Бид бүх өрсөлдөгчөө хүндэлж байгаа ч айх шалтгаан байхгүй” гэж ирэх улирлыг тэсэн ядан хүлээж байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.