
НАРНЫ ТОС ТҮРХЭЖ АРЬСАА ХАМГААЛААРЙ
Зун цаг сайхан ч гэсэн нэг хэцүү тал нь наранд түлэгдэх байдаг билээ. Нарны хэт ягаан туяа болон нарнаас хамгаалах тосны талаар товчхон мэдээлэл орууллаа.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд арьсны хорт хавдар, сэвх толбо, арьсны эрт хөгшрөлт, үрэвсэлт эмгэгүүд нэмэгдэх болсон. Энэ нь дэлхийн агаар мандлын озоны давхрага цоорч түүгээр нарны хэт ягаан туяа ихэд нэвтрэх болсонтой холбоотой. Нарны хэт ягаан туяа нь 320-400 нм гэрлийн долгионы урттай UVA, 280-320 нм гэрлийн долгионы урттай UVB гэж байдаг. Харин UVC туяа нь озоны давхаргад шингэн үлддэг тул энд дурдсангүй. Энэ 2 туяа тус тусдаа өөр өөр үйлдэлтэй. UVA нь цаг агаар, улиралаас үл хамааран ялгардаг маш их хортой туяа учир арьсны хорт хавдар үүсгэх гол хүчин зүйлийн нэг. Харин UVB нь зуны улиралд өдрийн цагаар их ялгардаг богино туяа юм. Энэ богино туяа хор нөлөө нь бидний мэддэгээр наранд цээж нүцгэн удаан байснаар улайж борлон түлэгдэн 2 хоногоос арьс хууларч эхэлдгээр нь сайн мэднэ. Энэ туяаны хор уршиг нь арьсны өнгөн давхарыг гэмтээн уян хатан чанрыг алдагдуулан сэвх нөсөө ихэд үүсгэдэг. Тэгвэл бид нарны хэт ягаан туяанд хэт ихээр хордсоор байх уу?
Монголчууд бид эртнээс эдгээр нарны хортой туяанаас өөрсдийгөө хамгаалсаар ирсэн уламжлалтай. Хүүхдүүдээ бид наранд ээхдээ айраг, тараг түрхэн гаргадаг нь нарны хэт ягаан туяаг саармагжуулан Д амин дэмийг нийлэгжүүлэн авдаг. Тэгвэл хотжсон бидэнд айраг, тараг түрхээд явах нь зохимжгүй болжээ. Хамгийн зөв хувилбар нь нарнаас хамгаалалах тос түрхэж занших юм.
Нарны хамгаалалттай тос нь SPF 15, SPF 20, SPF30, SPF50 гэж дотроо их олон янз байдаг. SPF15 таныг 3-4 цаг UVB туяанаас 93% хамгаалах бол SPF20 нь 4-6 цагийн турш UVB туяанаас 95%, SPF 30 6-8 цагийн турш UVB туяанаас 97%, SPF 50 8-10 цагийн турш UVB туяанаас 99% хамгаалдаг байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.