
Японд бага ангийн багш нар гэрийн даалгавартаа ээждээ хоол хийхэд нь туслаарай, өөрөө оймс дотуур хувцасаа угаагаарай, өрөөгөө цэвэрлээрэй гэж өгдөг байна.
Манайд даалгавар өгөхдөө хэдэн цагаар ээж, аавтайгаа нийлж суугаад дуусахааргүй их, шахсаар байгаад хичээлд дургүй болж хүүхэд, эцэг эхийн хоорондын харилцаа ч алдагдаж байна.
Түүнээс гадна хүүхдүүдийн хоорондох үл ойлголцох өрсөлдөөн, бие биенийхээ дээр гарах гэсэн элдэв тэмцээн шагнал гэсэн төмрийн хойноос улайрсан тэмцэлд дуудсан арга хэмжээ зохионо.
Тийм учраас хүний дээр гарах гэсэн хөөрүү, атаархуу, онгироо атлаа эх оронч сэтгэл зүрхгүй, биеийн хөдөлмөрийг үзэн ядсан мөнгөтэй хүнд долигонсон хөдөлмөрч бус болж төлөвшиж хүмүүжиж байгааг яаралтай засах хэрэгтэй байна.
Б.Санчир
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.