Украйны Ерөнхийлөгч Порошенког огцрохыг шаардсан жагсаал болов

Twitter Print
2014 оны 08-р сар 29-нд 12:02 цагт
Мэдээний зураг,

Украины нийслэл Киев хотод олон мянган иргэн Ерөнхийлөгч Петр Порошенког огцрохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. 10 мянга гаруй иргэн Батлан хамгаалах яамны гадна цугларч, зүүн хязгаарын хотуудад өрнөж буй зөрчил мөргөлдөөнийг цэгцлэхэд Порошенко болон Засгийн газар юу ч хийхгүй байна хэмээн буруутгажээ. Тэд “Орос бус бид эх орон, ард түмнээ хүчирхийлж байна” хэмээсэн байна. Дээрх жагсаалаас гадна “Эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо”-ны 200 гаруй гишүүн “Порошенког хэтэрхий цамаан зан гаргаж, Украиныг АНУ-ын колони болгохыг зорьж байна” хэмээн буруутгаж, огцрохыг шаардсан байна.1

Оросын “Орт 1” телевизийн мэдээлсэнээр “Тус эсэргүүцлийн жагсаалд зүүн хязгаарын Луганск, Донецк, Харьков, Славанск мужуудад тулалдаж буй армийн цэргүүдийн ээж, эхнэр, гэр бүл нь байсан” хэмээжээ. Жагсагчид төв замуудыг хааж, эсэргүүцлээ илэрхийлсэн аж.  “Ukraine agency” мэдээлсэнээр “Хэсэг иргэн Засгийн газрын ордны өмнө цагдаагийнхантай мөргөлдөж, хоёр цагдаагийн биед гэмтэл учруулсан” гэв. Жагсагчид хотын дарга Виталий Кличкод шаардлага хүргүүлжээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.