Хогийн пункерны ойролцоо тавьсан 4 машин шатжээ

Twitter Print
2020 оны 01-р сар 02-нд 10:33 цагт
Мэдээний зураг,

Орон сууцны гадаах талбайд энэ сарын 1-ний өдөр дөрвөн автомашин шатжээ.

Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлснээр Баянгол дүүргийн гуравдугаар хороо, 54 дүгээр байрны дэргэд иргэн Б-гийн Тоёота приус 20 загварын суудлын автомашин, Ч-гийн Тоёота приус 30 загварын суудлын автомашин, М-ийн Тоёота коровон загварын суудлын автомашин, Д-гийн Санта Ри загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 1-ний өдрийн 05:03 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 05:08 цагт очиж, ажиллаж унтраасан аж. Одоогоор албаныхан хогийн пункерт гал гарснаас үүдэж, автомашинууд шатсан байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлт гаргаад байгаа юм байна. 

Jewellery Jewellery-н зураг.

Г.Ганаа 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.