Цагааннуур, Боршоо боомтыг арваннэгдүгээр сарын 2-ноос 21 хоног хаах шийдвэр гаргалаа

Twitter Print
2020 оны 10-р сар 30-нд 16:23 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр "Коронавирусын халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Боршоо боомтыг ирэх арван нэгдүгээр сарын 2-ноос 21 хоногийн хугацаатай түр хаах шийдвэр гаргалаа.

ОХУ-ын бүс нутгуудад коронавирусийн халдварын тоо нэмэгдэж байгаагаас гадна дэлхий нийтэд цар тахлын хоёр дахь давалгаа эрчимтэй явагдаж олон орон хил гаалиа хааж хөл хорио тогтоож байна. Сүүлийн үед хил хооронд ачаа тээвэрт явж байгаа жолооч нараас коронавирус илрэх явдал нэмэгдэж байна. Одоогийн байдлаар нийтдээ 30 жолоочоос илэрсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн шөнө Цагааннуурын хилийн боомтоор орж ирсэн ОХУ-ын хоёр жолоочоор коронавирус илэрлээ.

Цагааннуур, Боршоо боомтоор шатахуун, өргөн хэрэглээний бараа гэх мэт ачаа тээвэр нэвтэрч байгаа. Иргэдийн зорчих хөдөлгөөн бол явагдаагүй. Зөвхөн ачаа тээвэр явуулж байсан" гэлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.