Попын хаан Майкл Жексоныг эргэн дурсав

Twitter Print
2014 оны 08-р сар 31-нд 02:36 цагт
Мэдээний зураг,

Дэлхийд домог болсон попын хаан алдарт дуучин Майкл Жексоны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр 1958 оны наймдугаар сарын 29-ний өдөр Индиана мужийн Гэри хотод Афро-америк гаралтай ажилчин гэр бүлийн 10 хүүхдийн найм дахь хүү болон мэндэлсэн юм. Майкл есөн настайдаа төрсөн ах, дүү нартайгаа хамтарч, “Жексоны 5” нэртэй хамтлаг байгуулж, Харлемын Аполло театрт анх удаа тайзнаа гарч байсан түүхтэй. Ах дүү тавуул гаргасан “I Want You Back," "ABC," and "I"ll Be There” цомгууд нь тухайн үедээ шуугиан тарьж байлаа.

Энэ мөчөөс эхлэн попын домогт дуучны урлагийн гараа эхэлсэн. Тэрээр хөгжмийн түүхэнд хэзээ ч үл мартагдах өөрийн түүхийг бүтээж чадсан агуу хүн билээ. 

Тэрбээр хөгжмийн нэр хүндтэй 350 гаруй шагнал хүртсэнээс 15 удаа Грэмми, 26 удаа Америкийн хөгжмийн шилдэг, Зууны шилдэг уран бүтээлч, 1980-аад оны шилдэг уран бүтээлчээр шалгарч, түүний дуунууд 13 удаа АНУ-ын шилдэг борлуулалттай синглээр тодорсон зэрэг тоолж баршгүй олон гавьяа шагнал хүртсэн юм. 

Мөн 1982 онд гаргасан түүний “Thriller" цомог нь бүх цаг үеийн шилдэг цомог болж дэлхий дахинаа 50 сая хувиар борлуулагдаж байлаа. “Триллер”-ийн араас 1987 онд гарсан “Bad” цомог мөн түүнээс дутахааргүй олон хувиар борлогдсон юм. 1991 онд гаргасан “Dangerous” цомог мөн л олныг шуугиулж байлаа. Мэдээж 1995 онд гаргасан “History” цомгийг дурьдахгүй байж болохгүй. Харин 2001 онд гаргасан "Invincible" цомгийг түүний гаргасан хамгийн муу бүтээл хэмээн тооцдог. Гэвч энэ үед түүний уран бүтээл гэхээсээ илүүтэй хувийн амьдралыг нь олонд дэлгэж, түүн рүү хэвлэл мэдээлэл байнгын дайралт хийдэг байсан нь ийнхүү нөлөөлсөн ч байж болох. 

Дэлхийн домог, попын хаан маань 2009 оны зургадугаар сарын 25-нд Лос Анжелес хотод зуурдаар хорвоог орхиж, хайртай гэр бүл, дэлхийн олон олон үнэнч шүтэн бишрэгчид нь эмгэнэн гашуудсан юм.

Алдарт дуучин Майкл Жексон мөнх бусыг үзээд гурван жил өнгөрч байгаа ч түүнийг шүтэн бишрэгчид нь одоог хүртэл санаж үгүйлсээр байгаа. Түүний гаргасан амжилтууд хөгжмийн ертөнцийн оргилд нь хүрч чадсан, бөгөөд дахин давтагдашгүй бүтээлүүд эгшиглэсээр байх болно. Тиймээс тэр бидний сэтгэлд зүрхэнд үүрд мөнх үлдэх билээ. 

1969 он Майкл Жэксон хамтлагийнхаа гоцлол дуучин болжээ. Тэр үед Майкл 10-хан настай байв.

1969 оны арванхоёрдугаар сард “Жексон 5” хамтлаг

1970

Энэ бол Michael Jackson-ны 1972 онд авахуулсан 13 настай байх үеийн зураг бөгөөд тэрээр "Jackson Five" хамтлагийн залуу гишүүн байжээ. 

Jackson 5 хамтлаг Лос Анжлест "Сонни ба Чейрын хошин цаг" дээр тоглож байна. 1972 оны 9 сарын 15-нд.  Түүнчлэн хамтлагийн анхны 3 цомог дэлхий даяар нийт 8 сая хувь борлогджээ.

Лондон 1983 он: Дуучин stage Michael Jackson тайзан дээр. Түүний аялан тоглолт 1983 онд Канзас хотоос эхэлжээ.

1983 оны 12 сарын 19-нд Британийн дуучин Paul McCartney болон Америкийн поп од Paul Michael Jacksonны хамт. 

1984 оны 9 сарын 8 Баасан гаригийн үдэш Denver хотноо Ах дүү Jackson амжилт нэртэй аялан тоглолтийн үеэр.

1984 онд Цагаан ордонд

Michael Jackson болон Quincy Jones той Грамми шагнал гардуулах үеэр 1984 он. 

Michael Jackson ах нарын хамт "Ялалт" аялан тоглолтын үеэр Чикаго хотын Comiskeyt паркад 1984 оны 10 сарын 11-нд.

1988 оны 7 сарын 15-нд Английн Лондон хотын Wembley цэнгэлдэх хүрээлэн дэхь аялан тоглолтын үеэр. Энэхүү тоглолтонд 504000 үзэгч фенүүд нь цугласан бөгөөд Геннисийн номонд орсон билээ.

1993 оны 9 сарын 15-нд Хойд хөршийн маань нийслэл Москва хотноо болсон тоглолтон дээрээ Michael Jackson

Lisa Marie Presley бол Рокийн домог Elvis Presley-гийн охин бөгөөд өөрийн нөхөр Michael Jackson хамтаар Лос-Анжлес дэхь Neverland дахь хүүхдүүдтэйгээ уулзахаар алхалж байгаа нь. 1995 оны 4 сарын 18.

Герман – 1997: дуучин Michael Jackson тоглолтон дээрээ.

Попын од Michael Jackson ээж болон дүү Janet нарын гараас хөтлөлцөн нөгөө хүүхдийн хэргээр шүүхэд дуудагдан явж буй дүр зураг 2004 оны 1 сарын 16. Santa Maria, California. 

1997 онд тэрбээр Дебби Роу хэмээх эмэгтэйтэй гэрлэж Ханхүү Майкл Жэксон I  хэмээх хүүтэй болжээ.

Дебби Роу Майкл нар Парис Майкл Жэксон хэмээх охинтой болсон ч удалгүй салсан байна. 

2002 онд Майкл Жэксоны гурав дахь хүүхэд Ханхүү Майкл “Бланкет” Жэксон II төржээ. 

2009 онд Попын хаан 50 насандаа харамсалтайгаар таалал төгссөн. 

2009 онд Майкл Жэксоныг нас барсны дараа гэрийнхэн нь.

Дэлхийн өнцөг булан бүрт байдаг фэнүүд нь эмгэнэл илэрхийлэв.

Эцэст нь түүнийг хүндэтгэн хөшөө босголоо.

 Бэлтгэсэн: Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.