Хоёр үхлийн хэсэгтэй “Аваргуудын лиг”-ийн шинэ улирал

Twitter Print
2014 оны 08-р сар 29-нд 02:03 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн 2014-2015 оны хэсгийн тоглолтын сугалаа урд шөнө Францын Лион Монако хотод боллоо. Ёслолын арга хэмжээний үеэр хөлбөмбөгийн шилдэг тамирчид хүрэлцэн ирэж өөрийнхөө багийг ямар өрсөлдөгчтэй учраа таарахыг сонирхлоо. Ирэх улирлын тоглолтуудаас “Е” хэсэг үзэгчдийн сонирхлыг зүй ёсоор татаж байна. Дээрх хэсэгт өндөр амжилт гаргах магадлалтай гурван баг оржээ. Германы “Бавари Мюнхен” сүүлийн зургаан улиралд нэг түрүүлж, хоёр дэд байр, нэг шөвгийн дөрөв, нэг удаа шөвгийн наймд шалгарсан. Харин Италийн “Рома” оролцсон тэмцээн бүртээ хасагдах шатанд үлддэг уламжлалтай. Мөн Английн “Манчестер Сити” дөрвөн улирал дараалан шилдгүүдийн тулаанд оролцож буй ирээдүйн аварга багуудын нэг юм.

Энэ жил “Аякс”-т мөн л аз таарсангүй. Голладын аваргууд 2011 онд “Реал Мадрид”, “Милан”, 2012 онд “Реал Мадрид”, “Лион”, 2013 онд “Реал Мадрид”, “Боруссия Дортмунд”, 2014 онд “Барселона”, “Милан” зэрэг Европын хамгийн хүчирхэг багуудтай нэг хэсэг өрсөлдөж тухай бүрдээ шөвгийн 16-д шалгарч чадаагүй аж. Ирэх улиралд ч "F" группт “Барселона”, “ПСЖ”-тэй хоёрдугаар үхлийн хэсэгт орлоо. Тэд дээрх хоёр том багийн аль нэгийг золиосонд гаргаж нокаут шатанд үлдэнэ гэдэг хүндхэн даваа билээ.

Харин “Н” хэсэг чансаа ойролцоо дөрвөн баг орсон учир хэн нь хэсгээсээ гарах боломжтой. “Порту”, “Шахтёр” 2011-2012 улиралд хамгийн сул хэсэгт орсон ы “АПОЭЛ”, “Зенит” багуудыг урдаа алдаж хэсгийн тоглолтноос гэртээ харьж байсан. Дээрх алдаагаа давтахгүйн тулд Испани, Беларусын клубуудыг хожих даалгавартай.

2014-2015 оны улирлын сугалаа

A хэсэг

Багийн нэр

1

Атлетико Мадрид – Испани

2

Ювентус – Итали

3

Олимпиакос – Грек

4

Мальмё – Швед

B хэсэг

Багийн нэр

1

Реал Мадрид – Испани

2

Ливерпуль – Англи

3

Базель – Швейцарь

4

Лундогорт – Болгар

C хэсэг

Багийн нэр

1

Байер Ливеркузен – Герман

2

Монако – Франц

3

Бенфика – Португал

4

Зенит – ОХУ

D хэсэг

Багийн нэр

1

Боруссия Дортмунд – Герман

2

Арсенал – Англи

3

Андерлехт – Бельги

4

Галатасарай – Турк

E хэсэг

Багийн нэр

1

Бавари Мюнхен – Герман

2

Рома – Итали

3

Манчестер Сити – Англи

4

ЦСКА Москва – ОХУ

F хэсэг

Багийн нэр

1

Барселона – Испани

2

ПСЖ – Франц

3

Аякс – Голланд

4

АПОЭЛ – Кипр

G хэсэг

Багийн нэр

1

Челси – Англи

2

Шальке 04 – Герман

3

Спортинг – Португал

4

Марибор – Словени

H хэсэг

Багийн нэр

1

Порту – Португал

2

Шахтёр – Украйн

3

Атлетик Бальбао – Испани

4

БАТЭ – Беларусь

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.