ЦЕГ-ын даргаар С.Баатаржавыг томиллоо

Twitter Print
2014 оны 08-р сар 28-нд 11:03 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын тохируулагч агентлаг Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэгт ажилд цагдаагийн хурандаа С.Баатаржавыг томиллоо. Түүнийг өнгөрсөн онд Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний шийдвэрээр Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар томилсон.

С.Баатаржав нь цагдаагийн хурандаа цолтой, Завхан аймгийн уугуул, цагдаагийн байгууллагад 1985 оноос хойш тасралтгүй 29 дэх жилдээ ажиллаж байгаа юм. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. 1990 оноос хойш Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагад анхан шатнаас нь эхлэн ажилласан. Тэрбээр өмнө нь Дархан-Уул аймгийн болон Нийслэлийн Цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газрын даргын алба хашиж байв.

Тэрээр Хууль сахиулах байгууллагын удам дамжсан албан хаагч аж. Түүний аав Сайннямбуу НАХЯ-ны Дундговь аймаг дахь хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа цолтой хүн байжээ. 

Сануулахад, 2014 оны 8-р сарын 14-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЦЕГ-ын дарга, бригадын генерал, тэргүүн комиссар Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд тус газрын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар С.Баатаржавыг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилоод байсан билээ. 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.