
Зам тээврийн сайд А.Гансүхийг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн дүү Ц.Бат гэгч өөрийн твиттер хуудсаар дамжуулан гүтгэн доромжилсон байдаг. Харин Ц.Батын энэхүү үйлдлийг шүүхээс буруутгаж 100 хоног хорих шийдвэр гаргасан билээ.
Шүүхийн энэхүү шийдвэрийг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон Ц.Бат нар хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж буй. Мөн энэхүү үйл явдалтай холбогдон нийгэмд олон янзын байр суурь гараад байгаа юм. Тэгвэл өчигдөр Зам тээврийн сайд А.Гансүх Монгол HD телевизийн нэвтрүүлэгт оролцож өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэрээр "Ц.Оюунгэрэл сайд дүүгээ МИАТ-ын дарга болгоод өгөөч гэж гуйсан, би боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Үүнийхээ хариуд би Ц.Батын гүтгэлэг доромжлолд өртлөө" хэмээн ярьсан юм.
Дээрх асуудалд УИХ-ын гишүүн, Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл доорхи тайлбарыг өглөө.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505