Домог түүхтэй хилийн отрядын ахмадын хороо

Twitter Print
2014 оны 08-р сар 28-нд 08:52 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын хошой баатар маршал Х.Чойбалсангийн нэрэмжит домогт хилийн цэргийн 0132 дугаар  ангийн ахмадын хороо нь Халх голын ялалтын 75 жилийн  ойг угтаж үе шаттай олон ажлуудыг зохион байгуулж ажлын арвин бас түүхэн их амжилтаар их ойгоо угтлаа.

Тус отряд нь 1937 онд байгуулагдаж, дэлхийн хоёрдугаар дайн болон дайны дараах он жилүүдийн дайчин жагсаалаас төрөн гарсан эх оронч, баатарлаг дайчдын алдар гавъяат үйлс Монголын ард түмэн, залуу үеийнхэнд үүрд мөнхөд дурсагдах бахархал болсоор байна. Халх голын дайны талбар, дархан хилийн ариун шугам дээр эрчүүд эх орныхоо сөөм газрын төлөө халуун амиа  зориулсан баатарлаг хилчдийн алдар гавъяаны түүх энэ газар шорооноос эхэлдэг билээ. 

Хилийн 0132 дугаар ангийн дэргэдэх ахмадын хорооны бүрэлдэхүүнд 0132, 0184, 0146, 0198, 00306 дугаар отрядууд, хилийн 0275, 0287 дугаар ангиудын тэтгэвэртээ гарсан 140 гаруй ахмад хилчид хамрагдаж байна. Тус хороо нь эх орныхоо төлөө тулалдаж баатарлаг гавъяа байгуулсан домогт гавъяа, эх оронч сэтгэлгээг бий болгох, энх цагийн хилчдийн бүтээлч үйлсийг Монголын ард түмэн, залуу үеийнхэнд сурталчлах мөнхжүүлэх ажлыг санаачлан зохион байгуулж ажиллаж байна.

Халх голын ялалтын түүхт 75 жилийн ойгоо угтаж олон ажлуудыг санаачлан хийсний дотор ахмад хилчдийн алдарын танхимыг ангийн соёлын төвд шилжүүлэн байрлуулж тохижуулжээ. Мөн “Мөнхөд дурсагдах ахмад хилчид” дурсамжийг номыг хэвлүүлж, хилчдийн 3 үеийн уулзалтыг зохион байгуулсан ба Дорнод амйгийн Чойбалсан сумын нутаг “Энгэрийн шанд” гэдэг газар “Бодь суварга” босгож 2014 оны 08 дугаар сарын 24-ний буюу XVII жарны “Ялгуулсан” хэмээх модон морин жилийн  зуны адаг цагаагчин хонин сарын 29-ний улаагчин туулай “балжинням”-тай билэгт сайн өдөр суваргын тахилгыг хийж, урлагийн тоглолт, хурдан дааганы уралдаан зохион байгуулж, Чойбалсан сумын ИТХ, Тамгын газарт хүлээлгэн өгчээ.

“Бодь суварга” нь 4 багана дээр суурилагдсан, 8 метр 50 сантиметр өндөртэй, орой дээр Монгол улсын сүлдийг байрлуулсан, сүлд дор бурхан багшийн хөөмөл байрлах ба дотор нь Гаанжуурын 108 боть судрыг залж, суурийн хэсэгт 10 сая маанийн уншлагатай хүрдийг байгуулан бүтээгдсэн болно.

Мянга мянган жилийн турш манай дээдэс, ахмад үе маань цус хөлсөөрөө хилээ хамгаалсан эрхэм үйлс, Халх голын дайны ялалтыг байгуулсан баатарлаг гавъяат Зөвлөлт Монголын дайчид, тэдний үйлс бүтээлийн үргэлжлэл болсон үе үеийн хилчдээ бахархан дурсав. 

Дорнод аймгийн домогт хилийн цэргийн 0132 дугаар ангийн ахмадын хорооны дарга, хошууч Балжиннямын Дамбий

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.