Тайландын алдарт жүжигчний бие сайжирчээ

Twitter Print
2014 оны 08-р сар 29-нд 01:16 цагт
Мэдээний зураг,

Тайландын алдарт жүжигчин К.Преме энэ оны гуравдугаар сард халдлагад өртөж биедээ хүнд гэмтэл авсан. Тэрээр өнгөрсөн хугацаанд эмчилгээ хийлгэж бие нь бүрэн эдгэрсэн тухай интернэт хуудсаар мэдэгдсэн байна. 2014 оны гуравдугаар сарын 1-нд нэгэн барилгын ажилтан залуу түүний гэрт нэвтэрч зодож, хүчирхийлэхийг завдсан билээ. Жүжигчин бүсгүй гэрийнхээ хаалгыг түгжээгүй байсан учир гэмт хэрэгтэнд боломж олгосон юм.

Цагдаагийн ажилтнууд гэмт этгээдийг шуурхай эрэн сурвалжилж цаг алдалгүй баривчилсан аж. Нийслэл хотын захын дүүрэгт оршин суудаг нэг залуу хэргийг үйлдсэн байна. Өдгөө 25 настай К.Преме “Нортвейл” эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Тэрээр хэсэг хугацаанд гүн цочролд орсон бөгөөд найз нөхөд, гэр бүлийнхнийхээ ачаар хурдан эдгэрлээ гэж бичсэн байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.