Таны биед фолийн хүчил дутагдсан үед илрэх 7 шинж

Twitter Print
2021 оны 08-р сар 28-нд 08:53 цагт
Мэдээний зураг,

Таны биед фолийн хүчил дутагдсан үед илрэх 7 шинж

Фолийн хүчил буюу В9 витамин нь та бидний эсийн хуваагдал зөв хуваагдахад оролцохоос гадна улаан эсийн үүсэлтийг бий болгодог чухал амин дэм юм.

Фолийн хүчил дутагдсан үед цус багадалт үүсч улмаар эд эсийн хүчилтөрөгчийн хангамж буурдаг.

7. Мартамхай болох

Фолийн хүчил нь төв мэдрэлийн системд маш чухал амин дэм юм.

Фолийн хүчлийн дутагдалд орох үед амархан мартамхай болох, анхаарал төвлөрүүлж чадахгүй болох, сэтгэл гутрах зэрэг шинж тэмдэг илэрнэ Үүнээс гадна удаан хугацаанд фолийн хүчлийн дутагдалтай байсан хүмүүс нь алцгеймерийн өвчнөөр өвдөх, эрт зөнөх нь элбэг байдаг.

6. Бүх бие өвдөх

Хүнд хэлбэрийн фолийн хүчлийн дутагдлын үед тархинд хүчилтөрөгчийн хэрэгцээ ихэссэнээс толгой өвдөх шинж илэрч, улмаар хөл гар, цээжээр өвдөх шинж илэрч болно.

5. Арьс цонхийх

Гемоглобин буюу улаан эсэд агуулагдах хүчилтөрөгчийг зөөх үүрэгтэй энэхүү бүтцийн үүсэлт багассанаас эд эрхтэнд очих хүчилтөрөгчийн хэмжээ багасаж, гар хөлийн арьс цонхийх, цайх, бие сулрах, булчин сулрах зэрэг шинж илэрнэ

4. Амьсгаадах

Ачаалал багатай дасгалууд болох гүйх, алхах зэрэгт амархан амьсгаадах, амьсгал давчдах шинж илэрч болно Энэ нь мөн л цус багадалтын улмаас хүчилтөрөгч хангалтгүй улмаас илэрч байгаа шинж юм. Мөн зүрхний цохилтын тоо ихэсэж, бие сулрах, толгой эргэх зовиур илэрнэ.

3. Хоолонд дургүй болох

Хоол идсэний дараа дотор муухайрах бөөлжих, хэвлий хэсгээр өвдөх, суулгах нь фолийн хүчлийн дутагдлын үед илэрч улмаар хоолонд дургүй болж, хэт турах аюултай байна

2. Ам нь дотор, хэлэн дээр юм гарах

Хүнд хэлбэрийн фолийн хүчлийн дутагдлын үед амны дотор, хэлэн дээр жижиг тууралт гардаг. Хэл бага зэрэг хавдаж, улаан ягаан өнгөтэй болно

1. Амтлах мэдрэхүй буурах

Фолийн хүчлийн дутагдлын үед хэлний хөхлөгт үрэвсэл үүссэнээс амтлах мэдрэхүй алдагддаг. Чихэрлэг, давстай зэргийн амтыг мэдрэх нь багасна.

Зөвлөгөө

Фолийн хүчил ихээр агуулдаг дараах хоол хүнсийг түлхүү хэрэглээрэй

Та хоол хүнсэндээ ногоон өнгийн хүнсний ногоо болох цэцэгт байцаа, бууцай, цитрусын төрлийн жимс, шош, мөөг, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн зэргийг хэрэглээрэй.

Байгалийн гаралтай витамин, биологийн нэмэлт өдөр бүр ууж хэрэглэснээр фолийн хүчлийн дутагдлыг нөхөх боломжтой.

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.