Энхийг сахиулагч гурван хүүхэд эх барьж авчээ

Twitter Print
2014 оны 08-р сар 28-нд 05:50 цагт
Мэдээний зураг,

Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа UNMISS ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн III дугаар ээлжинд 51 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай үүрэг гүйцэтгэж эх орондоо ирээд байгаа.  

Үйл явдлын халуун цэгт өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаад ирсэн алба хаагчидтай уулзахад үүрэг гүйцэтгэсэн чиглэл бүр нь онцлогтой байж сонин содон дурсамж ихтэй иржээ. Тэдний дундаас энхийг сахиулагч ЦЕГ-ын авто баазын эмч, цагдаагийн ахмад П.Цагааннохой хүүхэд эх барьж авсан тухай мэдээллийг болон мөрдэс нэгт нөхдүүддээ дэвшүүлсэн мэндчилгээг хүргэж байна.

"Эрхэм хүндэт мөрдэс нэг ахан дүүс та бүхнийхээ хаан амар, хатан мэндийг эрэн мэндчилье. Бид бүхэн Цагдаагийн байгууллагаас 51 хүний бүрэлдэхүүнтэй Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа UNMISS ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн III дугаар ээлжинд үүрэг гүйцэтгэхээр төрөлх эх орноосоо хөлгийн жолоо залсан үе саяхан мэт санагдавч бид үүргээ гүйцэтгээд ирлээ. Энэхүү энхийг сахиулах ажиллагаанд явахад бүх талаар туслаж дэмжсэн Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд болон Автобаазынхаа нийт бие бүрэлдэхүүндээ чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлье.


Африк тивийн аагим халуун цагийн байдлын хүнд нөхцөлд есөн сарын хугацаанд НҮБ-ынгуравдугаар баазад үүрэг гүйцэтгэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай өөрийн цэргийн багийн болон орон нутгийн иргэдэд үзүүлж ажиллалаа. 
Анх үүссэн цагийн байдлаар тусламж хүсч ирсэн иргэдийн дунд толгой хүзүү цээж хэвлий, гар, хөл мөчиндөө шархтсан хүмүүст шархны анхны зэгцлэлт хийж эмнэлгийн анхны тусламжийг үзүүлсэн.

 

Бентью хот дахь Нэгдсэн үндэсний байгууллагын Хувилай болон Арваы баазад Орон нутгийн гурванэхийг төрүүлсэн \ 2 хүү, 1 охинг эх барьж авсан\ одоо IDP лагерт бид бүхний хамгаалтад эх, хүүхдүүд эсэн мэнд эрүүл саруул өсөн бойжиж байгаа билээ.
НҮБ-ын онгоцны осолд орсон дөрвөн ажилтанд тусламж үзүүлэн дараагийн шатны эмнэлэгт хүргүүлсэн.
Мининд өртсөн Ардын чөлөөлөх армийн 10 цэргийн алба хаагчдад шархыг цэвэрлэж гэмтсэн эд эрхтэнд оёдол тавьж эмчилгээ хийж гуравдугаар шатлалын эмнэлэгт татан гаргалт хийлгэлээ.

 

Өмнөд Судан улсын энхийг сахиулах ажиллагаанд ирээд Монгол Улсад тэр болгон тохиолдоод байдаггүй зүйлийг нүдээрээ үзэж гараараа барьж дэлхийн хүн төрөлхтөнд амьдрал бэлэглэх эмч хүний хариу нэхээгүй сүүн цагаан сэтгэлээр тэдэнд туслаж явсан минь Цагдаагийн байгууллагын нэр хүндтэй салшгүй холбоотой гэж эзэмшсэн мэргэжил алба хаагчдаараа бахархаж байна.


Дэлгэр Монголын түмэн олон амар тайван байг
Дэлхийн хүн олон эрүүл энх байг 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.