Хүүхдийг бүтээлч, идэвхтэй болгох арга

Twitter Print
2019 оны 10-р сар 04-нд 10:22 цагт
Мэдээний зураг,

Хүүхэд бага наснаасаа сониуч, бүхнийг оролдож, өөрөө хийх сонирхолтой байдаг. Хүүхдийн энэ занг хориглоод байвал аяндаа залхуу, би биш бусад нь хийнэ биз, намайг л дуудах вий гэсэн үзэл бодол бүрэлдэн бий болдог.

Харин түүний оронд энэ өртөмхий оролдомхой занг нь ажил үйлд хөтлөн дагуулж улмаар зорилго чиглэлтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, хийх бүтээх сонирхолтой, эсвэл ямар нэгэн үүрэг хүлээдэг, хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө чармайдаг, аливаад хариуцлагатай хандах хандлага төлөвшүүлэхэд чиглүүлж, бүтээлчээр сэтгэх, хийх ажил үйлд сургах нь тэдний ирээдүйн төлөвшилд ихээхэн нөлөөтэй байдаг.

Хүүхдийн бүтээлч үйлийг хөгжүүлж ирсэн олон арван туршлага байдаг. Мөн олон арван сургалт, хүмүүжлийн ажил байсан, байсаар ч ирсэн. 

Энэ арга нь анги удирдах ажилд илүү тохиромжтой байж ч болох юм. Хүүхэд бүр аливааг бүтээх хийх сонирхолтой байдаг. Сонирхол нь томчуул шиг байх, тэдэн шиг хийж бүтээх, юмыг хийхдээ илүү гоё хийх гэсэн хүсэл тэмүүллээр илэрч ажиглагдаж байдаг.

Яг цаг дээрээ тэдний 30 хувьд нь хийх хандлага, чадвар, бас эцэг эхийн дэмжлэг туслалцаа мөн хэрэглэгдэх материал хангалттай  байдаг. Бусад 70 хувьд нь бодол, хүсэл мөрөөдөл л байна. Чадвар байгаад бүтээх материал байхгүй бол яах билээ. Бүтээх материал, бүх зүйл байгаад чадахгүй, бас сэтгэлгээ нь хүрэхгүй бол яах билээ.

Энэ аргуудыг хэрэглэх тасралтгүй үргэлжлэх үйл ажиллагааны дүнд хүүхдэд аливаа эерэг хандлага төлөвшдөг.  
           
Тоглоомын арга. Хичээл сургалт болон хичээлээс гадуурх ажилд тоглоомын аргыг хэрэглэдэг олон туршлага бий. Тэр бүр тоглоомын аргыг хэрэглээд байдаггүй багш нар ч бас байдаг.   

Хүүхэд цаасыг янз бүрээр хэсэглэн хуваах, хэсэг зүйлсийг эвлүүлэх, дүрслэн зурах, будах, наах дуртай. Багш сургалтын явцад хичээлийн 1 буюу 2 цагт л ногдох тэр хайчлах, наах, будах, зурах  сургалтаа явуулаад тэр нь цааш үргэлжлэлгүй өөр бусад сурах зүйл уруу орж,  өөр зүйлийг бүтээх болдог.

Өөрөөр хэлбэл Зураг-урлалын хичээл 7 хоногт 2 цаг орох ба тэр нь хичээлийн төлөвлөгөө ёсоор хайчлах 1 цаг, наах, эсвэл барималаар урлах, улмаар сэдэвт зураг гээд л дуусна. 

Энэ тоглоомыг бүтээхэд  заавал шинэ, зориулалтын цаас гэхгүйгээр зөөлөн чихрийн хайрцаг, хуучин дууссан дэвтэр (үлгэрийн зурагтай байвал сайн) хэрэглэж болно. Мөн хайч, өнгийн хуулга, шугам,  харандаа хэрэг болно.

Зураг урлалын хичээлээр эсвэл IQ сургалтаар квадрат дүрсийг 3 хэсэг эсвэл “Долоодой “ хайчлах аргыг заагаад өгчихнө. Харин хайчилсан дүрсээ ашиглан төрөл бүрийн дүрсэн загвар эвлүүлэхийг хүүхэд өөрөө л шийдэж бүтээнэ. Харин энэ ажилд хүүхдийн  хичээлийн бэлтгэл л их чухал.  

4-р шат  “Долоодой” дүрсийг нэг талдаа үлгэрийн зурагтай хайчлах нь квадрат дүрс  эвлүүлэхдээ уг зургийг эвлүүлэх тоглоом болгон ашигладагаараа сайн талтай. Энэ нь  ялангуяа 6 настнуудад илүү сонирхолтой байдаг. Дүрсэн загвараар зохиомж хийх нь 8 ба 9 настнуудад нэлээд хүнд боловч сонирхолтой байдгаараа онцлог. Дээрх “Ээж сайн байна уу” зургийг дүрсэн загвараар  бүтээх нь харин хялбар дөхөм бөгөөд даган дуурайх мөн өөр зохиомжийг бүтээх санаа авахад тустай. 

Квадрат дүрсийг 3 хэсэг хуваагаад “гуравхан” дүрсээр  үлгэрийн  номын чимэг зураг хийсэн байдлыг зураг дээр харууллаа. Квадрат дүрсийг 2, 3, 4 тэнцүү хуваагаад түүгээрээ янз  бүрийн амьтан, шувуу, машин зэрэг зүйлийг зохиомжлон зурах, наахад тохиромжтой.



“Уран сэтгэмж” тоглоом.  Энэ тоглоом дотор гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрсүүд тэдгээрийг 2, 3, 4, мөн 7 хуваасан, нэг тал нь хуулгаар өнгөлсөн нөгөө тал нь үлгэрийн зурагтай дүрсүүд байна. Өнгөөрөө эвлээд дөрвөлжин, гурвалжин, дугуй дүрс үүсэх ба нөгөө талдаа үлгэрийн зураг эвлүүлнэ. Уг дүрс нь 2, 3, 4, 7 хуваагдсан байх ба тэдгээр нь тус бүртээ өнгөө ашиглан дүрсэн загвар зохион бүтээх боломжтой.  Жишээ нь: 1 ширхэг дүрсүүдээр нь хүн, амьтны нүүр, толгой, 2, 4 хуваасан дүрсүүдээр нь шувуу, хулгана гэх мэт дүрсэн загвар зохион бүтээгээд түүнийгээ үйл явдалд оруулан үлгэр зохионо.

Дүрсэн загвараар хийсэн хүүхдийн бүтээлийн үзэсгэлэнг эцэг эх маш сонирхон үздэг. Дүрсэн загвараар зохиомжлох тэмцээн зохион байгуулж  ч болно.

Эдгээр тоглоомыг ашиглах нь хүүхдэд дараах ач тустай. 

1.   Хүүхдийн сэтгэн бодох чадвар хөгжинө.
2.   Хичээлийг нэг хэвийн уйтгартай биш болгоно.
3.   Хүүхэд өөрөө зохион бүтээж, бүтээлээрээ бахархана
4.   Хүүхдийн хэл яриа хөгжихөд дөхөм үзүүлнэ.
5.   Урлан бүтээхдээ урьдчилан төлөвлөх арга сурна.
6.   Юмханаар юм хийж, энэ явцдаа сууж сурна.
7.   Бусдаас суралцах арга барилд суралцана
8.   Аливаа ажлыг заавал дуусгахад суралцана.
9.   Ажиглалтаас өөртөө дүгнэлт хийж сурна.

Мөн эцэг эх нь хүүхдээрээ бахархах болно. 

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.