
Лондонд 4.3 тэрбумаар орон сууц худалдан авсан Эрдэнэтийн удирдлагуудын хөрөнгийг улсын орлого болгожээ
Эрдэнэт үйлдвэрт орлогч захирлаар ажиллаж байсан Г инженертэйгээ үгсэн хуйвалдаж, Их Британи, Виржиний аралд оффшор компани байгуулжээ.
Тэр компаниа тендэрт шалгаруулж, Эрдэнэт үйлдвэрт бараа “шахах” байдлаар их хэмжээний мөнгө хувьдаа завшчээ.
Тэд олсон мөнгөөрөө Лондон хотод 1.1 сая фунт стерлинг буюу 4.3 тэрбумаар орон сууц худалдан авсан байна
.Мөнгөө угааж Монголд ч үл хөдлөх хөрөнгүүд болгосон байжээ.
АТГ-аас гадаадын байгууллагуудтай хамтран ажиллаж, уг гэмт хэргийг илрүүлж, албан тушаалаа урвуулан ашиглаж олсон хөрөнгө, мөнгийг нь улсын орлого болгосон байна.
Б.Отгон
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.